Өнөөдөр Хятадын Коммунист Намын түүхэнд, Хятадын үндэстнүүдийн түүхэнд чухал тэмдэглэлт баярын өдөр. Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 07 дугаар сарын 01-ний өдрийн үдээс өмнө Бээжин хотын Тянь Ань Мэнь талбайд сүр жавхлантай боллоо. Арга хэмжээний үеэр нислэг, төрийн дууг хамтдаа дуулах, баярын цахилгааныг зарлах зэрэг үйл ажиллагаанууд дэлхий дахины анхаарлын төвд хүрлээ.
100 жилийн явцад улс орон доромжлогдож, ард түмэн хүнд зовлон амсаж, соёл иргэншил булшлагдаж байсан бол ядуурлаас ангижирч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулан, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын зорилт уруу буцалтгүй урагшилж, Хятадын Коммунист Нам ард түмнээ дагуулан шаргуу чармайж, эвлэлдэн нэгдүүлж, цуцалтгүй чармайж, Хятадын үндэстнүүдийн хэдэн мянган жилийн түүхэн дэх хамгийн яруу алдартай түүхийг бичиглэжээ.
100 жилийг эргэцүүлэхэд салхи бороон дунд зэрэгцэн урагшилж, уул ус шинэчлэгдсэн байна. Ирээдүйн гэрэл гэгээтэй сайн сайхныг, хүсэл мөрөөдөл бүхнээ залуучууддаа өвөрлүүлнэ. 100 жилийн өмнө XIX зууны 1980, 90-ээд онд төрсөн нэгэн үеийнхэн салхи бороог туулан Хятадын үндэстний сэргэн мандлын замыг хайсаар ирсэн юм. Өнөөдөр Хятадын шинэ үеийн залуучууд Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх зорилттой хамгийн ойр байгаа бөгөөд хамгийн итгэлтэй хүмүүс нь болжээ. Шинэ гэрэл гялбаа, шинэ амжилт бол Хятадын шинэ үеийн залуучуудын гарт буй.
Хятадын Коммунист Нам байгуулагдсан өдрөөс эхлэн Хятадын ард түмэнд зол жаргал авчрах, Хятадын үндэстний сэргэн мандлыг биелүүлэх агуу их хүслийг баримталж, Хятадын ард түмнийг удирдан нэгтгэж, сайн сайхан амьдрал, үндэстнүүдийн сэргэн мандлын төлөө урт хугацаагаар тэмцсээр ирлээ. Өөрчлөлт нээлтийн анхан үед чинээлэг нийгмийг бүтээн байгуулах санал бодол дурдагдсан цагаас эхлэн Хятадын Коммунист Нам ард түмний сайн сайхан амьдралын төлөө урагш тэмүүлэх сэтгэлийг өөрийн хөгжлийн зорилт болгож, цаг үеийн байдалд зохицуулан чинээлэг нийгмийг бүтээн байгуулах агуулга, зорилтоо баяжуулсаар байна.
Бүх нам, бүх улсын ард түмний хамтын чармайлтаар бид нэгдүгээр 100 жилийн зорилтоо биелүүлсэн. Хятадын эх газарт чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, ядуу амьдралаас ангижирч, орчин үеийн социализмын хүчирхэг улсыг бүх талаар бүтээн байгуулах хоёрдугаар зуун жилийн зорилтоо биелүүлэхээр эрч хүчтэй урагшилж байна.
