Ахмадуудад ухаалаг утас ашиглахыг зааж байна
2021-06-16 12:17
Ахмадуудад ухаалаг утас ашиглахыг үнэ төлбөргүй зааж байна.

Шаньси мужийн Сяньян хотын Буяны байгууллагаас санаачлан орон нутгийн ахмад настнуудад ухаалаг утас ашиглахыг үнэ төлбөргүй заах "Олон нийтийн ухаалаг анги" -ийг байгуулсан нь олон нийтийн хүндлэлийг олж байна. Сяньян хотын Шяо Жүдэн нийтийн халамжийн үйлчилгээний төв нь 2019 оноос хойш дунд болон ахмад настнуудад ухаалаг гар утасны хэрэглээний програмуудыг ашиглах сайн дурын сургалт явуулж ирсэн. Энэхүү сургалтуудад ухаалаг утасны үндсэн функцууд, APP-ийн хэрэглээ, харилцаа холбооны сүлжээний залилангаас урьдчилан сэргийлэх гэх мэт олон талт хөтөлбөрүүд багтдаг. Сяньян хотод 9 удаагийн хуралдаанаар 60 гаруй сургалт явуулжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
