solongonews
Ши Жиньпин: Азийн энх тайван, цэцэглэн хөгжсөн сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлон байгуулъя
2016-04-29 11:09
Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, ”Ойлголцлоо нэгтгэн, яриа хэлэлцээгээ ахиулж, Азийн энх тайван, цэцэглэн хөгжсөн сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлон байгуулъя” сэдэвт чухал үг хэлсэн байна.

Азийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний сайд нарын V хурал энэ сарын 28-нд Бээжинд өндөрлөлөө. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, "Ойлголцлоо нэгтгэн, яриа хэлэлцээгээ ахиулж, Азийн энх тайван, цэцэглэн хөгжсөн сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлон байгуулъя" сэдэвт чухал үг хэлсэн байна. Тэрээр нийтлэг, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой Азийн аюулгүйн үзэл ухамсрыг баримтлан хэрэгжүүлж, ойлголцлоо нэгтгэн, яриа хэлэлцээгээ ахиулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Азийн онцлогтой аюулгүй байдлын хэв загварыг бий болгон, Азийн энх тайван, цэцэглэн хөгжсөн сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлон байгуулахыг онцолжээ.

Ши Жиньпин: - Шинэ нөхцөл байдалд бид зохицуулах механизмыг байгуулахтай уялдуулж хямралыг тогтоон барих, мөн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж хурцадмал байдлыг намжаах, улс төрийн арга барилаар хямралыг зохицуулах, бүс нутгийн будлиантай халуун цэгийн асуудлыг алхам алхмаар ахиулах болно гэжээ.

Азийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний гадаад хэргийн сайд нарын V хурал энэ сарын 27,28-ны өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрсөн билээ. Уг хуралд Азийн итгэлцлийн гишүүн орон, ажиглагч орон, олон улсын холбогдох байгууллагын 40 гаруй төлөөлөгч оролцжээ.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл