Билгийн тооллын жил бүрийн 09-р сарын 09 бол Хятадын уламжлалт ахмадын баяр юм. Энэ жилийн ахмадын баяр 10-р сарын 17-нд тохиох бөгөөд Хятадын өнцөг булан бүрт арга хэмжээ зохиож, ахмадын баяраа угтан тэмдэглэж байна.

16-нд Бээжин хотын Хайдань дүүргийн Бэйшягуань гудамжны Гуантүнюань хороолол урлагийн тоглолт, ном унших зэрэг үйл ажиллагаа явуулж, ахмадын баяраа тэмдэглэжээ.

16-нд Хятадын төмөр замын Бугат дахь салбар компани сайн дурынхантай хамтран Бугат хотын Дүнхэ дүүргийн асрамжийн төвд очиж, ахмадуудад банш хийж өгч баяраа тэмдэглэсэн байна.

16-нд Жэжян мужийн Хүжөү хотын Дүнлинь суурны Бао-Юн тосгон "Хайраар ивээсэн алтан намар ахмадын баяр тэмдэглэх" үйл ажиллагаа зохион байгуулжээ.

16-нд, Хэбэй мужийн Гү-Ань сяны сайн дурынхан хорооллын ахмадуудад зориулан эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийж, ахмадын баяраа угтан тэмдэглэсэн байна.
