solongonews
Хятадын 04-р сарын CPI-ийг нийтэллээ
2021-05-12 11:22
Хятадын 04-р сарын CPI-ийг нийтэллээ.

Хятадын үндэсний статистикийн газрын 11-нд нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 04-р сарын Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт буюу CPI нь өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар нэмэгджээ. Юмны үнэ ерөнхийдөө тогтвортой байна гэжээ.

Өнгөрсөн оны үнийн хувиралтын хүчин зүйл болон юмны үнэ шинээр өссөн хүчин зүйлийн нөлөөнөөс болж өссөн гэж 04-р сарын CPI-ийн тухай зарим мэргэжилтэн магадалсан байжээ.

Мөн өдөр нийтэлсэн Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн үнийн үзүүлэлт буюу PPI-с харвал 04-р сард дотоодын аж үйлдвэрийн үйлдвэрлэл тогтвортой сэргэж, төмрийн хүдэр, өнгөт металл зэрэг олон улсын нэрийн барааны үнэ өсөж, үйлдвэрлэлийн салбарын үнэ цаашид өсөж, өнгөрсөн онтой харьцуулбал PPI 6.8 хувь өсөж, өсөлтийн хэмжээ нь өнгөрсөн сараар 2.4 нэгжээр нэмэгджээ.

Дараагийн шатанд мөнгөний бодлого нь макро хөшүүргийн харьцааны суурь тогтвортой байдлыг хадгалах үүднээс өсөлтийг тогтворжуулах дарамт багатай байх үед эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг нэмэгдүүлэх ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл