Монгол Улсын Дорноговь аймгийн Засгийн газрын урилгаар Эрээн хотын Соёл спорт, хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчооны ажилтан, Эрээн хотын тамирчдын хамт Сайншанд хотод 06 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хятад, Монголын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд оролцож, Дорноговь аймагтай спортын гадаад харилцааны ойлголтоо гүнзгийрүүлсэн байна.
Энэхүү арга хэмжээг Эрээн хотын Соёл спорт, хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчоо болон Монгол Улсын Дорноговь аймгийн боловсрол, соёл урлаг, спортын газрын хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр тогтсон уулзалтын дагуу соёл спортын салбарт бүх талаар хамтран ажиллах, харилцаагаа ахиулах, эрх тэгш харилцан туслалцах, найрсаг зөвшилцөх зарчмыг баримтлах үүднээс зохион байгуулсан юм. Мөн уралдаан тэмцээний хэлбэрээр спортын гадаад харилцааг ахиулах зорилготой болно.
Монгол Улсын Дорноговь аймаг, Говьсүмбэр аймаг, Замын-Үүд, Эрээн хот зэрэг 4 төлөөлөгчийн баг нийт 3 талбай өрсөлдсөн байна. Эцсийн дүнд Эрээн хотын баг хоёрдугаар байранд орж, Монгол Улсын Дорноговь аймгийн баг тэргүүлсэн байна.
Тэмцээний үеэр Эрээн хотын Соёл спорт, хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчоо холбогдох удирдлагууд Дорноговь аймгийн Спортын төв, бассейн, бөхийн дасгалын ордон, тамирчдын дасгал хийж буйтай тус тус танилцжээ. Мөн Дорноговь аймгийн дарга удирдлага, нийгэмлэгийн удирдлага, дасгалжуулагчдын хамт хурал хийж, Дорноговь аймгийн спортын салбарын хөгжлийн түүх болон өнөөгийн байдлын талаар ярилцсан байна. Эрээн хот нь сүүлийн жилүүдэд Дорноговь аймагтай спортын солилцоо, хамтын ажиллагаа зохион байгуулж, сайн үр дүнд хүрч чадсан юм. Ялангуяа энэ оноос хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагааны агуулгаа илүү гүнзгийрсэн. Мөн цаашид талууд спортын тоног төхөөрөмжийн талд дэмжлэг туслалцаа, дасгалжуулагчийн солилцоо, хамтарсан спортын наадам зэрэг олон цар хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно.
