solongonews
Баруун Үзэмчин хошууны мөнгөн өвлийн наадмын нээлт боллоо
2019-01-08 16:41
Өвөр Монголын Баруун Үзэмчин хошууны мөнгөн өвлийн наадмын нээлт 01 дүгээр сарын 07-ны өдөр Баруун Үзэмчин хошууны Наадмын талбайд боллоо.

Хурсан олон наадамчид үндэстний хувцсаараа гоёж, жинтэй өвлийн хүйтэнд галтай цогтой.

Нээлтийн ёслолын үеэр цагаан морьдын жагсаал, үндэстний хувцсаараа гоёсон эрийн гурван наадмын жагсаал, тэмээн жингийн цуваа, нүүдлийн цуваа ар араасаа наадмын талбайд орж ирэн монгол соёлын содон гайхамшиг, монгол хүний хийморь жавхааг харуулан, наадамчин олноо баясгасан байна.

Мөн нээлтийн ёслолын үеэр Хятад улсын Адууны нийгэмлэгийн дарга “Хятад улсын Адууны нийгэмлэгийн фото зургийн салбар нийгэмлэгийн зохион бүтээх суурин”-ийн хаягийг Баруун Үзэмчин хошуунд гардуулан өгсөн байна.

Монгол үндэстний уламжлалт оюуны спортын тэмцээн, Хятад улсын үндэстний цөөнхийн өвөрмөц тосгон–Ногоонбулагийн фото зургийн үзэсгэлэн, цагаан адууны цуврал тэмцээн, тэмээний холбогдолтой тэмцээн зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд Баруун Үзэмчин хошуу нь “Сүрлэг сайхан Өвөр Монгол, үзэсгэлэнт сайхан үзэмжийн орон” брэндийн хүрээнд “Тал нутгийн мөнгөн өвлийн наадам” цуврал арга хэмжээг сэдэн хийж, тал нутгийн өвөрмөц онцлогтой үндэстний соёлын нөөцийг таниулж байгаа билээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл