Нутгийн хойд хэсгээр шигүү ой хөвчтэй, том, жижиг 43 гол мөрний эх булаг дээр оршдог. Гол мөрөн, нуураас жилд 5000 тонн загас агнана. Өвөр Монголын хэмжээнд хамгийн олон хүн амтай. 23 үндэстний 3 сая гаруй хүн амын 42.3 хувь нь монгол үндэстэн бөгөөд БНХАУ-ын монгол үндэстний 25.7 хувь нь Тунляогийн монголчууд юм. Тунляо хот Хүрээ, Найман, Жарууд, Хорчин баруун гарын дунд, Хорчин зүүн гарын хойд 5 хошуутай. Бээжингээс 836 км, Хөх хотоос 1480 км зайтай.

Тунляо шохойн чулуу, нефть, ховор шороо, төмөр, цайр, гууль, зэс, нүүрсээр баялаг. Хуулин голын уурхай 129 сая тонн нүүрсний нөөцтэй. Тус хотын шохойн чулууг Тань минши, Хуй Ян хэмээх химийн 2 үйлдвэр ашигладаг. Газрын ховор элементийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг орчин үеийн электрон тоног төхөөрөмж, компьютерийн эд анги, тийрэлтэт онгоцны түлшинд хэрэглэнэ. Тунляогийн Гүжяо чүдэнзний үйлдвэр жилд 20 тонн пролиний уусмалт шивтэрт хүчил, архины 2-р үйлдвэр архинаас гадна жилд 42000 тонн багсармал тэжээл үйлдвэрлэдэг.
