solongonews
Хятадууд хонь жилээс айж байгаа юу?
2015-12-28 18:21
Хятад хэлэнд “Yang” гэдэг үг нь 2 утгыг агуулдаг. Энэхүү ганц үг нь хонь болон ямааг нэгэн зэрэг илэрхийлдэг. Хятадын одон орны шинжлэх ухаанд хонь болон ямааг сайн болон муу шинж тэмдгээр ялгасан байдаг байна. Ямаа нь баян чинээлгийг, харин хонь зөрүүд, итгэмтгий мөн дуулгавартай гэж ялгадаг.
Хятадын эртний алдартай зүйр үгэнд: 
“Хонь жилд төрсөн 10 хүүхдийн 9 нь азгүй амьдралыг туулдаг” гэжээ. Тийм учраас ихэнх жирэмсэн хятад эхчүүд хүүхдээ энэхүү азгүйдлээс аврахын тулд морь жил буюу өнгөрсөн жилд хүүхдээ төрүүлж, зарим тохиолдолд хийсвэр хагалгаанд орсон байна. 
Хонь жилд төрсөн 10 хүүхдийн 9 нь азгүй амьдралыг туулдаг гэсэн мухар сүсэг нь 19-р зууны сүүл үед амьдарч байсан эзэн хааны Cixi хатантай холбоотой юм байна. Түүнийг эрх мэдэлд дуртай, өдөөн хатгагч, улс төрд авъяасгүй гэж ард түмэн дүгнэдэг бөгөөд энэхүү хатан нь хонь жилд төрсөн байжээ.
“Yang” үгний дээр “уул” зурах юм бол ямаа, “зөөлөн” гэх тэмдэг тавих юм бол хонь, “шар” тэмдэг тавибаас Монголын янгир хэмээн уншигддаг байна. 
 
Хятадын алдартай Фенг-шуй-гийн мастер Lawrence Chan доорх тайлбарыг өгсөн байна. Үүнд:
Өнгөрсөн хугацаанд болсон 1991, 2003 оны хонь жилд эхлээд Кувэйтэд, дараа нь Иракд дайн эхлэсэн. Харин 2015 онд Исламын улсын нөлөөн дор Ирак Сирид дайн эхлэх магадлалтай. Мөн усны үер, газар хөдлөлт баруун европод тохиолдох, зүүн өмнө азийн улсуудад тахал гарч болзошгүй гэжээ. 
Гэхдээ хятадын үзэл бодлоор хүн өөрөө ямаа эсвэл хонийг сонгох боломжтой байдаг. Жишээлбэл хятадын телевизын мэдээллийн ажилтан Sina Weibo хэлэхдээ “Энэ жил би хүч энергээр дүүрэн эрэлхэг зоригтой ямааг сонгохыг хүсэж байна” гэж мэдээллэжээ.
 
Кана 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл