solongonews
Төв Азийн хамгийн том салхины эрчим хүчний төсөл
2022-09-15 11:18
Хятад, Казахстаны хамтран хэрэгжүүлж буй Төв Азийн хамгийн том салхины эрчим хүчний төсөл

   Занатас компанийн 100 МВт-ын салхин цахилгаан станцын төслийг Хятадын Пауэр Интернэшнл ХХК, Казахстаны Весол хөрөнгө оруулалтын компани хамтран хөрөнгө оруулалт хийж, Хятадын Гидроэлектр Констракшн Групп Интернэшнл Инженеринг ХХК, Хятадын Пауэр Констракшн Групп Ченду судалгаа, зураг төслийг хэрэгжүүлж байна.

   Институт ХХК нь нийт 2.5 МВт-ын хүчин чадалтай 40 салхин үүсгүүрийг барьсан нь Хятад, Казахстаны хооронд хийгдсэн Төв Азийн хамгийн том салхины эрчим хүчний төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр жилд 350 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь ижил хүчин чадалтай дулааны эрчим хүч үйлдвэрлэхтэй харьцуулахад жилд 110,000 орчим тонн стандартын нүүрс хэмнэх боломжтой юм. Салхин цахилгаан станц ашиглалтад орсноор улсын хойд болон өмнөд хэсгийн цахилгаан эрчим хүчний жигд бус нийлүүлэлт, хангамжийг сайжруулах стратегийн чухал ач холбогдолтой юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл