2024 онд Хятад улсын үр тарианы үйлдвэрлэлийн ерөнхий зорилго нь ам будаа, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг бүтээгдэхүүний ургацыг тогтвортой байлгаж, цаашид рапс тарих талбайг өргөтгөж, ургацыг нэмэгдүүлэх явдал мөн гэж Хятадын Хөдөө аж ахуйн яам саяхан мэдэгдсэн байна.2024 онд сортын чанарыг сайжруулах суурин дээр үр тарианы гарцыг 650 сая тонноос дээш байлгахыг хичээх болно.
Ирэх онд Хятад улс үр тариа, тос зэрэг тариалангийн том талбайн ургацыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийн загварыг дэлгэрүүлэх, тариалалтын чанарыг сайжруулахад анхаарч, хөдөө аж ахуйн машин техникийг худалдан авах, ашиглахад нөхөн олговор нэмж олгох зэрэг бодлого хэрэгжүүлэх болно.
