solongonews
Орчин үеийн үзэсгэлэнт улсын шинэ зорилго
2017-11-02 10:19
ХКН-ын XIX их хурлын хэвлэлийн бага хурал Хятад улсын үзэсгэлэнт бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулав

    XIX их хурлын мэдээллийн төв 10-р сарын 23-ны үдээс хойш зургаа дахь удаагийн хэвлэлийн бага хурлаа  хуралдаж, төвийн санхүүгийн удирдлагын багийн албаны орлогч захирал Ян Вэйминь, Байгаль орчныг хамгаалах яамны Тамгын газрын нарийн бичгийн дарга Ли Ганьже экологийн цэвэр үзэл баримтлал болон үзэсгэлэнт сайхан Хятад улсыг бүтээн байгуулах нөхцөл байдлыг танилцуулж, сурвалжлагчдын асуултад хариулт өгөв. Энэ удаагийн хуралдаанд дотоод, гадаадын 300 гаруй сурвалжлагч оролцлоо. 

2035 онд үзэсгэлэнт Хятад улсын үндсэн зорилтыг биелүүлнэ

“ХКН-ын XIX их хурлаас хойш манай улсын экологийн орчны хамгаалалт тодорхой ойлголттой байснаар биелэх хүртлээ түүхэн болон эргэлтийн чанартай, түүнчлэн бүх талын чанартай өөрчлөлт гарч, экологийн соёлын бүтээн байгуулалт гайхалтай сайн үр дүн, амжилтад хүрэв. “Хуралд Ли Ганьже урьд өмнө байгаагүй таван зарчмаар экологийн соёлын бүтээн байгуулалт таван жилд олсон амжилт бүтээлээ танилцуулав.

Нэг. Үзэл санаа, танин мэдэх гүн чадвар урьд өмнө байгаагүй. Бүхэл бүтэн нам ба улс экологийн цэвэр үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ухамсар, санаачилга нь сайжран экологийн орчныг хамгаалдаггүй байсан байдалд өөрчлөлт гарав.

Хоёр. Бохирдлын хяналтын хүч их байгаа нь урьд өмнө байгаагүй агаар мандал, ус, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх гурван үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, бохирдлыг эсэргүүцэх тухай зарлав.

Гурав. Системийн танилцуулсан давтамжийн нягт чанар урд өмнө байгаагүй юм. Төвийн өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлын удирдах баг хянан зөвшилцөөд тогтсон экологийн соёл болон экологийн хамгаалалтын тухай 40 гаруй өөрчлөлт гаргасан.

Дөрөв. Зохицуулалтын хууль сахиулах ажиллагааны цар хүрээ урьд өмнө байгаагүй. Байгаль орчин хамгаалах шинэ дүрмийг 2015 оноос хэрэгжүүлж эхлээд зарим шинэ журам, шинэ механизм нь корпорацийн нийцлийг дэмжихэд үүргээ сайн гүйцэтгэв.

Тав. Байгаль орчны чанарын сайжруулалт урьд өмнө тохиолдож байгаагүй. Бүх улсын хүчиллэг борооны бүсийн газар нутгийн эзлэх хувь түүхэн дээд түвшний 30 гаруй хувиас өнгөрсөн жилийн 7.2 хувь болж буурсан байна. Газрын гадаргын ус I-III төрлийн усан цогцын харьцал 67.8 хувиар нэмэгдэж, ой модны тархалт энэ зууны эхний 16.6 хувиас 22 хувь болж нэмэгдэв.

“2020 хүртэл бохирдлоос урьдчилан сэргийлэх хяналт хамгаалалтын ажил хийж, 2035 он болоход экологийн орчны чанар сайжран үзэсгэлэнт Хятад улсын зорилтоо үндсэндээ биелүүлнэ. Энэ зууны дунд үед улсаа хүчирхэг, ардчилсан, боловсон, найрамдалтай соцлализмын улс болгож бүтээн байгуулна”. ХКН-ын XIX их хурлын мэдээлэл нь экологийн соёлын бүтээн байгуулалт болон экологийн орчны хамгаалалтад шинэ санаа, шинэ шаардлага, шинэ зорилго, шинэ төлөвлөлтийг дурдана. Байгаль орчны хэлтсээс экологийн соёлын бүтээн байгуулалтын улс төрийн хариуцлагыг үүрэглэж, амьдрал ахуйн бохирдолгүй хэв маягийг бий болгоход чиглэн, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, экологийн чанарын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн экологийн соёлын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэхээр эрмэлзэж байна.

Гурван гол орны РМ 2.5 агууламж нь 30 хувиар буурав

Бохир мананг арилгах нь нийгмийн гол асуудал юм. “Агаар мандлын 10 зурвас”-ыг хэрэгжүүлсэн дөрвөн жилд үр дүн тодорхой болжээ. “Агаар мандлын 10 зурвас”-аас зааж гаргасан үзэл санаа, чиглэл болон арга хэмжээ нь зөв байж, хэрэгжүүлэхэд ид хүчтэй гэж Ли Ганьже зааварчилгаа өглөө.

Мэдээллийн дэлгэцэнд 2013 онтой харьцуулахад 2016 оны бүх улсын 338 хотын pm10-ын агууламж нь 15.5 хувиар буурсан. Бээжин, Тяньжинь, Хэ Бэй тус бүр 33 хувь, Хөх мөрний гурвалжин бүс нутаг 31.3, Жүжян мөрний гурвалжин бүс нутаг 31.9 хувь зэрэг гол орнуудын pm2.5- ын дундаж агууламж мэдэгдэхүйц хувиар буурсан байна. Цаг агаар сайн өдрийн харьцал нь 60.5 хувиас 74.2 хувьд болон нэмэгдэж,13.7 нэгж хувиар өссөн. Цаг агаарын хүнд бохирдолтой өдрийн харьцал нь 8.6-аас 3 хувь болж бууран, 5.6 нэгж хувиар багассан байна.

“2035 онд экологийн орчин ийнхүү сайжирсан нь агаар мандлын байгаль орчны хувьд зөвхөн бүх улсын дундаж хэмжээ биш, бусад гол орон нутаг PM2.5-ын оны дундаж агууламжийн хэмжээ нь куб метр тутамд 35 микрограммын стандартад хүрэх шаардлагатай.

- Одоо байгаль орчны хэлтсээс үр дүнтэй арга хэмжээ авч байна. 2020 он болоход агаарын бохирдлын хяналт нь томоохон үр дүн гаргаж, бүх улсын 338 хотын агаарын чанар сайн өдрийн харьцал 80 хувиас дээшилж, 2015 оноор үндэслэл болгон стандартад хүрэхгүй хотын PM2.5-гийн агууламжийг дунджаар 18 хувиар бууруулах хэрэгтэй гэж Ли Ганьже тодорхойлов.

Тусгай хяналт тавих

Төвийн байгаль орчны хяналтын дөрөвдүгээр багаас хоёр жил гаруйн хугацаанд 31 муж, орон, хотын 10 мянга гаруй хүнд хяналт судлал хийснээр 135 мянган хүний илтгэл хүлээн авсан. Хянан нэгтгэсний дараа холбогдох газарт 104 мянган илтгэл  тушааснаас өдгөө 102 мянган илтгэл нь биелсэн ба хяналтын багийнхан ард иргэдийн халуун сэтгэл, дэмжлэгийг хүлээсэн байна гэж Ли Ганьже танилцуулав.

- Бид одоо гол орон нутаг, салбар, гол асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж хяналтын ажлаа хийхээр төлөвлөж байна. Энэ оны эцэс, ирэх оны эхнээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж Ли Ганьже ярьлаа. Тэрээр цааш үргэлжлүүлэн:

- Төвийн байгаль орчны хяналтын багаас ажлаа үргэлжлэн идэвхжүүлж, өмнөх хяналт судлалд үндэслэн хойшдын ажлаа бэлэн болгож, энэхүү ажлыг хууль ёсны стандартчилсан үйл ажиллагаанд нэвтрүүлэн улам сайн хийнэ гэж хэллээ.

Экологийн соёлын шинэчлэлийн тухай Ян Вэйминь:

-  Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бид Засгийн газрынхаа зохицуулалтыг бэхжүүлж байна. Гэхдээ харьцангуй ярьвал зах зээлийн механизмын үүрэг хангалт муу байж, хөшүүргийн урамшууллын механизмыг улам сайн байгуулах нь шинэчлэлийн гол агуулга болно гэсэн байна.

Зохиогч: Сурвалжлагч: Ү ЧЮЮЙ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл