Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын Аудитын газрын Ерөнхий аудитор хатагтай Ху Зэжюньтэй ажил хэргийн уулзалтыг 07-р сарын 07-нд хийлээ.

Хатагтай Ху Зэжюнь уулзалтын үеэр Хятад, Монгол хоёр улсын аудитын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улсын аудитын байгууллага ямагт нөхөрсөг харилцаатай байсаар ирсэн бөгөөд аудитын чанарын удирдлага, аж ахуйн нэгжийн аудит, аудитын үр дүн гэх мэт олон тал дээр ажил хэргийн уулзалт хийн, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулдаг. Сүүлийн жилүүдэд "Бүс ба зам" санаачилга болон "Хөгжлийн зам"стратегийн уялдааг даган хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Хятад Улсын Үндэсний аудитын газар нь Монголын талтай тус салбарын хамтын ажиллагааг ахиулж, хоёр улсын харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө хамтдаа хичээн ажиллахад бэлэн байна гэлээ.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, энэ жил гарснаас хойш Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Эдгээр айлчлалын үеэр хоёр улсын удирдлага нар Хятад, Монголын бүх салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар чухал тохиролцоонд хүрсэн. Аудитын хамтын ажиллагаа бол хоёр улсын харилцааны чухал хэсэг. Хоёр талын аудитын байгууллагыг хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлж, хоёр улсын хамтын ажиллагаанд таатай нөхцөлийг бүрдүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.
Уг уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, Худалдаа эдийн засгийн зөвлөх Сунь Вэйрэнь, Үндэсний аудитын газрын Тамгын газрын дарга Вэй Чян болон Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Жян Хайин зэрэг албаны хүмүүс оролцлоо.
