solongonews
Өвөр Монголоос 4000-4300 жилийн тэртээ оршин байсан хотын буурийг илрүүлжээ
2019-11-22 11:16
Өвөр Монголоос 4000-4300 жилийн тэртээ оршин байсан хотын буурийг илрүүлсэн байна.

  Хятад улсын археологичид Хатан голын хөвөөнөөс 4000-4300 жилийн тэртээ оршин байсан асар том боомт хотын балгасыг олж илрүүлээд байна. 1.38 мянган км2 талбай бүхий эртний суурин Өвөр Монголын Өөртөө Засах Орны Чин Шүйхэ шяний нутаг дэвсгэрт оршин байжээ.

- Эртний хотын хаалга бүхий хана нь урьд өмнө олдсон хамгаалах бэхлэлтүүдээс хамгийн эртнийх нь юм гэж Өвөр Монголын өртөө засах орны Соёлын дурсгал, археологийн өвийг хамгаалах албаны захирал Цао Жянь-Энь ярьсан байна.

Эртний суурин нь Шар мөрний цутгал Хүрэн голын хойд эрэгт байрладаг байсан аж. Тус сууринг дотор болон гадна хот гэж хуваасан байна. Уг хот нь ажиглалтын цамхагтай бөгөөд оршин суугчид нь гол хаалганы эргэн тойронд хавирган сар хэлбэртэй бэхлэлт хийж, дайсны довтолгооноос хамгаалахын тулд суваг шуудуу ухжээ.

Археологичид малтлага хийх үедээ хотын бэхлэлтээс гадна хүн суудаг байшингууд, зоорь, булш олсон байна. Энэхүү нээлт нь Хатан голын сав газарт оршин байсан неолитын хожуу үеийн соёлыг судлахад чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байгаа юм.

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хятадын мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл