Хятадын төмөр замын бүтээн байгуулалтын товчооны Түмү инженерийн групп ХХК-аас хариуцан барьсан Танзани дахь Кигазын гүүрэн гарцын төсөл албан ёсоор дуусч, замын хөдөлгөөнийг нээлээ. Нээлтийн ёслол энэ сарын 24-ний өдөр Танзани улсын хамгийн том хот Дар-эс-Саламд болов.
Нээлтийн ёслолын үеэр Танзани улсын Ерөнхийлөгч Магуфули уг төслийг цаг тухайд нь амжилттай хийж гүйцэтгэсэн Хятад, Танзанийн барилгачдад талархал илэрхийлэв. Тэрээр Кигазын гүүрэн гарцыг барьж дуусгаснаар Дар-эс-Салам дахь замын түгжрэлийг ихээхэн намдаах болно, мөн орон нутгийн иргэд аялахад ая тухтай байдлыг хангана гэжээ.
Хятадын Түмү Зүүн Африк ХХК-ийн ерөнхий менежер Жан Жюньлэ Шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа: “Төсөл хэрэгжиж дууссанаар орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл сайжрахад нэмэр болохоос гадна мянга шахам ажлын байр бий болгожээ. Манай компани тухайн орон нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад үргэлжлүүлэн оролцож, Танзанийн эдийн засгийн хөгжилд илүү их эрч хүч оруулах болно” гэжээ.
