“Зүүдэн нийслэл” нэртэй түүхэн сэдэвт дуулалт жүжгийн Шулуун Хөх дахь анхны тоглолт саяхан болж өндөрлөлөө.

“Зүүдэн нийслэл” нэртэй дуулалт жүжгийг Америкийн алдарт дуулалд жүжиг найруулагч Дунь Фаранце, Тонви Сетимек нар Шулуун Хөх нутгийн уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн юм. Энэ нь Юань Шизү Хубилай хааны Кайпин хотыг байгуулах хугацаан дахь бодол сэтгэлийн хувиралт, Хубилай хааны нэг насны түүхийг бичиж, Монгол Юань нь анхны үеийн түүх соёлыг урлагийн хэлбэрээр илрүүлсэн дуулалт жүжиг юм. Энэхүү жүжигт Хубилай хаан сайд мэргэдийг элсүүлэхдээ үндэстэн гарал, шашин шүтлэгээр нь биш, харин ухаан билгээр нь сонгодог байсан уудам багтамжтай бодлогыг магтан дуулж, эх хуурай болон далай тэнгисийн торгон замыг үүсгэн байгуулсан гавьяа зүтгэлийг харуулжээ. Их Вант төр болон монгол Юаний соёлын түүхэн хөгжлтийн аян замыг тодорхой илтгэж чадсан “Зүүдэн нийслэл” жүжиг нь Монгол үндэстний язгуур дуу хөгжмөөр тайзны урлаг, гэрэлтүүлэг зэрэг шинэ мэргэжлийг хэрэглэснээр үзэгчдээс өндөр үнэлэлт авсан байна .








