solongonews
Монгол, Хятадын хилийн боомтууд маргааш амарна
2016-06-08 21:41
Монгол, Хятадын хилийн боомтууд маргааш амарна.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд  маргааш амрах юм байна. 

Учир нь БНХАУ-д "Луут завины баяр” тохиож байгаа аж. Харин зургадугаар сарын 10-ны баасан гарагаас хуваарийн дагуу хэвийн ажиллах аж. 

Тэгвэл энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилэх юм байна.

 

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : http://undesten.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл