solongonews
2021 онд галактикуудыг судлах одон орны төв Хятадад байгуулагдана
2017-03-28 16:34
2021 онд галактикуудыг судлах одон орны төв Хятадад байгуулагдана.

2021 он гэхэд Хятадын баруун өмнөд нутгийн Сы Чуань мужийн нутаг дэвсгэрт сансрын туяаг судлах зорилгоор одон орны судалгааны томоохон төвийг байгуулахаар төлөвлөж байна. 
 
Тус төвийг байгуулснаар Хятадын эрдэмтэд галактикуудын үүсэл, орчлон ертөнцийн хувьслын үйл явцыг нарийвчлан судлах боломжтой болох юм.


 
Уг төслийг Хятадын Хөгжил, шинэтгэлийн улсын хороо дэмжиж, 1,2 тэрбум юань /180 сая доллар/ төсөвлөжээ. Одон орон судлалын энэ төв далайн түвшнээс дээш 4,4 мянган метрийн өндөрт байрлах аж. 
 
Эрдэмтдийн хэлж байгаагаар, орчлон ертөнцийн үүслийн эхэн үед байсан реликт /фоон дэвсгэр/ цацрал туяаны судалгаанд онцгой анхаарал хандуулах ажээ. Ийм цацрал оршин байдаг гэдгийг 1965 онд туршилтаар тогтоож байжээ. Реликт цацрал туяа нь "Их тэсрэлт" болсон гэдгийг нотлох гол зүйл юм. 
 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Пэн Пай мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл