solongonews
Шалган нэвтрүүлэх цэгүүдийг халах бэлтгэл ажил эхлэв
2019-05-29 11:24
Шалган нэвтрүүлэх цэгүүдийг халах бэлтгэл ажил эхлээд байна.

    Хятад улс энэ оны эцэс гэхэд муж, бүс нутаг хоорондын хилийн шалган нэвтрүүлэх цэг, товчоодын байруудыг буулгахаар төлөвлөөд байна. Тус ажлын урьдчилсан бэлтгэл 30 гаруй мужид хэдийнээ эхлээд буйг улсын Зам тээврийн яамнаас мэдээллээ. Энэхүү арга хэмжээ жолооч нарын төлдөг замын татварыг бууруулах, хурдны замын хөдөлгөөнийг саадгүй, илүү хурдан болгох, хилийн шалган нэвтрүүлэх үйлчилгээг ухаалаг болгоход чиглэж байгаа юм.
Дээрх 30 гаруй мужийн 23 нь энэ ажлыг товлосон хугацаанд нь гүйцэтгэх тусгай ажлын хэсэг томилоод байна. Энэхүү шинэчлэлийг хийснээр жолооч нар замын хураамж төлсөн хэвээр байх ч төлөх арга нь илүү хурдан, автомашинаа зогсоох шаардлагагүй болох юм. Түүнчлэн хураамжийг цахилгаан төхөөрөмжөөр төлдөг болно гэж албаныхан мэдээлээд байна. Хятадын хэмжээнд бүртгэлтэй бүх автомашины 80 гаруй хувь нь энэ оны сүүлч гэхэд цахим хураамжийн төхөөрөмжтэй болох бол хурдны замаар зорчих бүх төрлийн машины бараг 90 хувьд нь ийм нэмэлт тоноглол суулгах
юм байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл