solongonews
БРИКС-ийн орнууд хамтарч кино хийнэ
2017-06-25 22:15
Хятадын Чэндү хотноо зохиогдсон 2017 оны БРИКС-ын орнуудын кино наадмын ”БРИКС-ийн орнуудын киноны хамтын ажиллагааны замнал” сэдэвт форум 24-ны өдөр боллоо.

БРИКС-ын орнуудын кино уран бүтээлчид бүрэн гүйцэд ойлголцон, харилцсаны үндсэн дээр "БРИКС-ийн орнуудын киноны хамтын ажиллагааны Чэндүгийн нийтлэг ойлголт"-д хүрч, ирэх 5 жилд, жил бүр хамтран бүтээсэн нэг кино гаргаж, улмаар БРИКС-ийн орнуудын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд кино урлагийн өвөрмөц хувь нэмэр оруулах зорилт тавьжээ.

БРИКС-ийн орнуудын хамтран бүтээсэн "Цаг хугацаа хаачсан бэ?" кино 6 дугаар сарын 23-ны өдөр анх дэлгэцээр гарав. Энэ киног амжилттай бүтээсэн туршлагад суурилан иймэрхүү хамтын ажиллагааны хэлбэрийг улам гүнзгийрүүлэхийг Хятад улс хүсэж байгаа бөгөөд 2021 он хүртэл жил бүр БРИКС-ийн орнууд хамтран бүтээсэн нэг кино гаргахаар төлөвлөж, үүний тулд тусгайлан "БРИКС-ийн орнууд хамтран киноны зураг авалт хийх 2017-2021 он хүртэлх төлөвлөгөө" гаргав. Мөн "БРИКС-ийн орнуудын киноны чадварлаг боловсон хүчний солилцоо өрнүүлэх, бэлтгэх тухай Бээжингийн Кино урлагийн дээд сургуулийн төлөвлөгөө"-г форумын үеэр нийтэлж, ирэх таван жилд БРИКС-ийн бусад орнуудад бүрэн тэтгэлгийн 40 орон тоо гаргаж, кино мастерын ажлын газар, судлаачид судалгааны хамтын ажиллагаа өрнүүлэх зэрэг багц арга хэмжээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргажээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл