solongonews
Өвөр Монголын нүүрсний үнэ сарын дотор бага хэмжээнд буурав
2019-12-11 16:03
Өвөр Монголын нүүрсний үнэ сарын дотор бага хэмжээнд буурав.

Арван нэгдүгээр сард Өвөр Монголын нүүрсний үнэ бага хэмжээгээр буурчээ. Ойрын хугацааны нүүрсний хангалт бүрэн төгөлдөр байгаа болон улсын гол гол нүүрсээр цахилгаан гаргах үйлдвэрийн нүүрсний хангалттай их байгаа зэргээс шалтгаалан орны нүүрсний үнэ үндсэндээ буурсан болно.

Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар 12 дугаар сард Өвөр Монголын нүүрсний үйлдвэрлэл үргэлжилж, нүүрсний хангалт бүрэн гүйцэд байх болно. Үүний зэрэгцээ 11 дүгээр сард улсын гол гол цахилгаан гаргах үйлдвэрийн нүүрсний хадгалалт мөн л сүүлийн жилүүдэд хамгийн өндөр хэмжээнд хүрч, 97.9 сая гаруйг тонн болсноор цахилгааны үйлдвэрүүдийн дахин хадгалах шаардлага байхгүй юм. Одоогийн байдлаар Өвөр Монголын нүүрсний үнэ хямд байгаа нөхцөл байдал үргэлжилсээр байх болно.

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл