
Их Британийн "Таймс" сонинд мэдээлснээр Италийн Газар дундын тэнгисийн Мэдрэлийн өвчин судлалын хүрээлэнгийн судлаачид Италийн Молизе мужийн 22811 оршин суугчдын дунд 8 жилийн турш судалгаа хийж, тэдний хоолны дэглэм, эрүүл мэндийн байдлыг даган мөрдсөн байна. Судалгааны дүнд тус бүс нутгийн иргэд халуун ногоотой хоол түлхүү идэх дуртай ба долоо хоногт 4-ээс их удаа чинжүү идэх нь зүрхний титэм судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 44 хувь, цус харвалтаас болж нас барах эрсдэлийг 60 хувиар бууруулдаг болохыг судлаачид тогтоосон байна.
Гэсэн хэдий ч үүний шалтгааныг тодруулж чадаагүй. Чинжүү дэх капсаицин нь зүрхний эрүүл мэндэд тустай гэж судлаачид таамаглаж байна. Өмнөх судалгаануудаас харахад капсаицин нь үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлчилгээтэй байдаг юм.
