solongonews
Сарлагийн соёлын наадам болон Лань Цан Жян цаст нутгийн ардын дууны анхны наадам
2016-08-02 16:48
Гурван мөрний сарлагийн соёлын наадам болон Лань Цан Жян цаст нутгийн ардын дууны анхны наадам нээлтээ хийлээ.

Хятад улсын Гурван мөрний сарлагийн соёлын наадам болон Лань Цан Жян цаст нутгийн ардын дууны анхны наадам 8 дугаар сарын 1-ний өдөр Хөхнуур мужийн Юй Шүү Төвд үндэстний цөөнхийн өөртөө засах жөүгийн За Дүө шаньд нээлтээ хийсэн байна. Уг соёлын наадам таван өдрийн хугацаатай зохион байгуулагдах бөгөөд Гэсэр вангаар гол баатар болгосон жүжиг, сарлагийн уралдаан, хурдан морины уралдаан, ардын дууны тэмцээн, аргалын соёлын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм.

Төвд үндэстний эртний ном сударт сарлаг нь даруй шүтээн сахиусны хувилбар байсан бөгөөд Хөхнуур Төвдийн өндөрлөгт амьдарч байгаа хүмүүсийн шүтээн болсоор ирсэн байна.

- Сарлагийн соёл нь Төвд үндэстний цөөнхийн өвөрмөц соёл болно. Энэхүү арга хэмжээ, том хэмжээний үзэсгэлэнгээр сахиус мэт сарлаг болон Төвд үндэстний тухай илүү ойлголттой боллоо хэмээн жуулчин Ү Юйчү ярьж байв.   

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл