solongonews
“Аргусан” цомын нэрэмжит мэтгэлцээн болов
2018-09-25 21:16
Найман муж орны монголоор хичээллэдэг ахлах сургуулийн сурагчдын 15 дахь удаагийн “Аргусан” цомын нэрэмжит мэтгэлцээн болов.

Өвөр Монгол дахь найман муж орны монгол үндэстний ахлан сургуулийн сурган хүмүүжлийн нийгэмлэг санаачлан, Шилийнгол аймгийн монгол дунд сургууль хариуцан зохион байгуулсан найман муж орны монголоор хичээллэдэг ахлах сургуулийн сурагчдын 15 дахь удаагийн "Аргусан" цомын нэрэмжит мэтгэлцээний нээлтийн ёслол 2018 оны 09-р сарын 22-ны үдээс өмнө Шилийнгол аймгийн ​​Монгол дунд сургууль дээр боллоо.

Монголчуудын түүхэнд ой билиг ухаан санаа, уран мэргэн хэл хэллэгээрээ мөнхөрсөн Аргасан хуурчийг монголчууд шагшин биширсээр ирсэн билээ. Ийнхүү өнөөдөр үр хүүхдээ ухаан санаа уран цэцэн, хэл мэргэн болгон хүмүүжүүлэн төлөвшүүлэх зорилготой "Аргасан" цомын нэрэмжит мэтгэлцээний тэмцээнээ жил дараалан уламжлал болгон зохион байгуулаад 15 дахь жилээ угтан авлаа.

Багийн, шигшээ, манлай шалгаруулах мэтгэлцээн гэсэн гурван ангиллаар зохион байгуулсан байна. Тухайлбал:

Багийн мэтгэлцээний сэдэв:

А: Интернет сүлжээний идэвх нөлөө нь их

B: Интернет сүлжээний назгай нөлөө нь их

Шигшээ мэтгэлцээний сэдэв:

А: Амжилтын түлхүүр бол өрсөлдөөн

B: Амжилтын түлхүүр бол хамтрах

Манлай шалгаруулах мэтгэлцээний сэдэв:

А: Хайр бол өгөөмөр байдаг

B: Хайр бол хувинцар байдаг

Шилийнгол аймгийн Монгол дунд сургуулийн баг Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харьяа дунд сургуулийн багийг ялж, мэтгэлцээнд манлайлсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл