solongonews
Өвөр Монголын энэ оны элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацаа нийтлэгдлээ
2019-03-20 16:38
Өвөр Монголын энэ оны элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацаа нийтлэгдлээ.

Энэ оны ӨМӨЗО-ы элсэлтийн шалгалтын бүртгэлийг мөн интернэт сайтаар явуулна. Шалгуулагчид энэ сарын 21-нээс 31-ний өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд интернэт сайтаар бүртгүүлэх шаардлагатай юм байна. Газар дээр нь баталгаажуулах ажил мөн энэ хугацаанд болох аж. Өдөр бүр газар дээр нь баталгаажуулах цагийг тухайн бүс нутгийн ажиллаж амрах цагийг тохируулна /Бямба болон ням гарагт амрахгүй/ хэмээн ӨМӨЗО-ы Боловсролын элсэлтийн шалгалтын төвөөс мэдээллээ.

Бүртгүүлэх ажил дууссаны дараа зарчмын дагуу нөхөн бүртгэл хийхгүйг онцолж байна. Энэ оны Өвөр Монголын элсэлтийн шалгалтын бүртгэлийн нөхцөл, эрхийг шалгах, бүртгэх явц зэрэг холбогдох дүрмийг аймаг хотуудаас тогтоож нийтэлнэ. Бүртгэлийн үед сургуулиар хуваахгүй аж.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ӨМ-ын сонин мэдээний сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл