Хөхмөрөний сав газар нь өргөн уудам олон цутгал, гол мөрөн, төрөл төрлийн 34.8122 сая мү намгархаг газартай. Үүний зэрэгцээ эдийн засаг хөгжиж, хүн ам шигүү суурьшсан цэвэр ус, газрын нөөцийн хэрэгцээ их байгаа бөгөөд намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх нөхцөл байдал илүү ноцтой байгаа юм.
- Хэрэв намгархаг газар нь “дэлхийн бөөр” гэж зүйрлэгдвэл Хөхмөрөний сав газрын том жижиг намгархаг газар нь Хөхмөрөний “эрүүл” оршин тогтнох үндэс юм. Хөхмөрөний сав газрын ус намгархаг газрыг хамгаалж, нөхөн сэргээх нь экологийг хамгаалахаар гол болгож, их бүтээн байгуулалтад оролцохгүй гэсэн ойлголтыг бий болгох явдал. Экологийн зүй тогтлыг бий болгох чухал арга хэмжээ бөгөөд сав газрын экологийн даацыг сайжруулахад чухал ач холбогдолтой байж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, үндэсний экологийн аюулгүй байдлыг хангахад ашигтай гэж Хятадын Ой, бэлчээрийн товчооны Ус намгархаг газрын хамгаалалтын хэлтсийн холбогдох ажилтан тайлбар өглөө.
Хөхмөрөний эх үүсвэрийг хамгаалах ажлыг хийжээ
Хөхмөрөний эх үүсвэр нь цэнгэг усны арвин нөөц хийгээд хүлэрт нөөцтэй. Энэхүү өндөрлөг намгархаг газар нь Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийг бүхэлд нь тогтворжуулах, тэр байтугай улс орны экологийн орчныг сайжруулахад асар их ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ Хөхмөрөний дунд болон доод урсгалын үерийн гамшгийг зохицуулах, урьдчилан сэргийлэхэд намгархаг газар чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.
Хөхнуур мужийн Хайши Монгол, Төвөдийн үндэстний цөөнхийн Өөртөө Засах Орны Голмуд хотын Танггула суурин нь Хөхнуур-Төвөдийн өндөрлөгт оршдог бөгөөд "Хөхмөрөний эх авсан анхны хот" гэгддэг. Голмуд хотод 41900 га талбай бүхий гол мөрөн, нуур, намгархаг газар бий. 2004 онд төрөөс гурван мөрний эх үүсвэрийн экологийг хамгаалах бодлогын дагуу Танггула суурины 128 өрхийн 407 малчин Туотуо голын сав газраас одоогийн Чанжянюань тосгон руу нүүжээ. Нүүлгэн шилжүүлсний дараа тосгоны оршин суугчид "малчин" байснаа "хамгаалагч" болж, арав гаруй жилийн турш ус намгархаг газар, бэлчээрийг хамгаалж, гурван мөрний орчмын экологийн хамгаалалтад ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Өнөөдөр болоход Танггула уулын суурины бэлчээрийн экологийн хамгаалалтад 597, ус намгархаг газарт 101 байгаль хамгаалагч ажиллаж байна.
Хөхмөрөний эхээс зүүн тийш Сычуань мужийн Руоргай намгархаг газар бий. Энэхүү намгархаг газар бол дэлхийн хамгийн том талбайтай, хамгийн сайн хадгалагдсан өндөрлөг хүлэрт намгархаг газар юм. Одоогоос 10 жилийн өмнө Сычуань Руоргайн үндэсний ус намгархаг газрын бүтээн байгуулалт эхэлж, уугуул намгархаг газрыг хамгаалах, намгархаг газрын ургамлыг нөхөн сэргээх, суурь судалгаа, амьтан, ургамлыг хамгаалах, хортон шавж болон мэрэгч амьтдын эсрэг тэмцэх, бохирдлыг арилгах, ус намгархаг газрыг нөхөн сэргээх төслийг бүрэн ахиулсан юм. 2016 онд Сычуань Руоргай үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн албан ёсоор байгуулагдсан.
Олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд уг үндэсний намгархаг газрын ургамлыг үр дүнтэй хамгаалж, зэрлэг амьтдын амьдрах орчныг сайтар сэргээж чадсан. Руоргай шяний ойн аж ахуй, бэлчээрийн товчооны ойн аж ахуйн ахлах инженер Шүн Юаньчин хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэнд хар хүзүүт тогоруу нэмэгдсээр байна. Энэ нь өндөрлөгийн орчинд амьдардаг цорын ганц тогоруу бөгөөд маш ховор тохиолддог. Хар хүзүүт тогорууны тоо нэмэгдэж байгаа нь намгархаг газрын орчны чанар бодитоор сайжирч байгааг харуулж байна” гэв.
Ус намгархаг газрын нөхөн сэргээлтийн ажлыг ахиулжээ
2017 оны 07 дугаар сард Жүншань дүүрэг Хөхмөрөний эрэг орчмын бүс нутгийг засан сэргээх ажлыг эхлүүлж, Дүнтин нуурын экологийн орчныг цогцоор нь зохицуулж, Хөхмөрөний эрэг дээрх Хуалүн, Жүньшань зэрэг газрын хууль бус 39 элс, хайрганы боомтын үйл ажиллагааг бүгдийг нь зогсоожээ. Сэргээлтийн дараа Хуалүн усан боомтын намгархаг газар сэргэж, ховор шувууд байнга ирэх болсноос гадна "усны аварга панда" хэмээгдсэн Хөхмөрөний халим эргэн иржээ.
Хүбэй мужийн Хунхү нуурын хашаа хороог нурааж, нуурыг хамгаалснаар 386 мянган мү байгалийн намгархаг газрыг бүрэн сэргээв. Түүхээс үзвэл Хунхү нуурын талбайн 60 орчим хувь нь загасны цөөрөм болон хувирч, загас агнуурын улмаас Хунхү нуурын нөөц бараг дуусах шахаж байсан. Хэдэн жил шаргуу хөдөлмөрлөсний эцэст Хунхү нуур орчмын иргэд загасны аж ахуйгаас татгалзаж, нуурын экосистемийг сайжруулсан байна. Ирээдүйд Хунхү нуур орчим мөн байгаль орчны нөхөн сэргээлт болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, эвдэгдсэн экосистемийг үргэлжлүүлэн нөхөн сэргээнэ.
Аньхүй мужийн Чаохү 2018 оноос эхлэн нийт 100 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий Чаохү нуур орчмын ус намгархаг газрыг хамгаалж, нөхөн сэргээх шилдэг арван төслийн есийг нь дуусгасан. Чаохү намгархаг газарт бүртгэгдсэн ургамлын тоо 2013 онд 211 байсан бол одоо 275 болж нэмэгдсэн. 2020 онд Чаохү нуурын сав газарт болсон хүчтэй үерийн гамшгийн үеэр Чаохү нуур орчмын арван намгархаг газар нийт 269 сая шоо метр үерийн ус хуримтлуулж, гол суурин газрын үерийн даралтыг үр дүнтэй зогсоож, намгархаг газар нь "экологийн далан" болсон байна.
Жянши мужийн Пөян нуурт "Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд 75 мянга гаруй мү намгархаг газрыг сэргээн засварлаж, ус намгархаг газрын бүтээн байгуулалт, ашиглалтын эрчмийг хатуу хянаж хэрэгжүүлсэн юм. Өнөөдөр Пөян нуур нь олон сая усны шувуудын өвөлждөг газар болсон бөгөөд дэлхийн цагаан тогорууны 95 гаруй хувь нь Пөян нуурын орчимд өвөлждөг болжээ.
2016-2020 онд Хөхмөрөний сав газрын 11 муж, хот намгархаг газрын экологийн нөхөн олговор олгох 39 төсөл хэрэгжүүлж, 514 мянган мү талбай бүхий тариалангийн талбайг намгархаг газарт эргүүлэн авчээ.
Ус намгархаг газрыг хамгаалснаар иргэд ашиг хүртэнэ
Хөхмөрөний сав газарт олон улсын ач холбогдол бүхий 21 намгархаг газар, үндэстний 13 чухал ус намгархаг газар, үндэсний 361 намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн, мужийн зэрэглэлийн 424 чухал намгархаг газар бий. Тэдгээрийн дотроос хүмүүсийн өдөр тутмын амьдралтай хамгийн их холбоотой нь намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн юм. Амралт, зугаалга, байгальд ойртох явцдаа хүмүүс усны ургамал, усны шувуудтай ойроос харилцаж, нуур, усны өнгийг сонирхох нь байгалийн экосистемийн ид шидийг таних чухал арга зам болсон байдаг.
Ханжөү хотын Шиши Үндэсний ус намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэнд жуулчид гол горхи дээр завиар зугаалж, намгархаг газрын үзэмжийг ойроос үзэх боломжтой. Энэ нь олон улсын ач холбогдолтой намгархаг газрын жагсаалтад орсон Хятадын анхны үндэсний ус намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн бөгөөд Ханжөү хотын "ногоон" нэрийн хуудас болсон юм. Экологийн нөхөн сэргээлтээр Шиши намгархаг газар дахин ногоон уулс, тунгалаг устай болж, амьтан, ургамлын нөөцийг бүрэн сэргээх боломжийг олгосон.
Дэлхийн байгалийн өв болох Жянсү мужийн Яньчэн хот Номхон далайн баруун эрэг, Азийн эх газрын захад хамгийн том талбайтай, экологийн хамгийн сайн хамгаалалттай 770 мянган га эрэг хавийн намгархаг газартай нь юм. Жил бүр олон сая шувууд нүүдэллэж, үржиж, өвөлждөг дэлхийн есөн шувуудын нүүдлийн замын нэг болох "Зүүн Ази-Австралийн нүүдлийн бүс"-ийн чухал зам шугам билээ.
Одоогийн байдлаар Яньчэн хотын дархан цаазат ус намгархаг газрын хамгаалалтын түвшин 54 хувьд, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 415 мянган га талбайд хүрч, ус намгархаг газрыг бүрэн хамгаалах тогтолцоог анхлан байгуулжээ.
Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн сайн экологи нь Яньчэн хотын хамгийн өвөрмөц нэрийн хуудас болжээ. Яньчэн хотын Шар тэнгисийн намгархаг газрын өвөрмөц аялал жуулчлал нь жуулчдад эрэлт ихтэй байгаа нь дэлхийн анхаарлыг татаж байна. Энэхүү үйл явцад Яньчэн намгархаг газрын экологийг нөхөн сэргээх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүдлийн шувуудын нүүдлийн замыг хамгаалах зэрэг олон улсын хамтын ажиллагааны түвшинг тасралтгүй дээшлүүлэхэд хичээл зүтгэл гаргаж байна.

Хаожи төмөр зам болон Ханрүй хурдны зам нь Дунтин нуурын намгархаг газрын зэгсээр дамжин өнгөрдөг
Зургийг: Жао Минь

Хүбэй мужийн Жинжөү хотын Шышөү хандгайн үндэсний байгалийн дархан цаазат газарт хэдэн зуун хандгай Хөхмөрөний Хун арлын хуучин замын усанд зугаалж байв
Зургийг: Жао Минь

Хаврын эхэн сард Жэжян мужийн Ханжөү хотын Шиши намгархаг газрын шинэ ногоон цэцэрлэгт хүрээлэнд аялж бий хүмүүс
Зургийг: Вэн Шиньян
