АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын 55-р хурал болон цуврал уулзалт 06-ны өдөр Камбожийн нийслэл Пномпеньд амжилттай болж өндөрлөж, тус хурлаар бүс нутгийн хамтын ажиллагааны 30 гаруй баримт бичгийг баталсан байна.
Камбож бол 2022 оны АСЕАН-ы ээлжит дарга юм. Камбожийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Пра Сохон хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “АСЕАН-ы гадаад хэргийн сайд нар АСЕАН-ы хамтын нийгэмлэгийн байгуулалтыг бэхжүүлэх, бүс нутгийн интеграцчлал, АСЕАН болон гадаад түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ахиц дэвшил гарсан байна. АСЕАН-ы гадаад хэргийн сайд нар мөн АСЕАН-ы худалдаа, хөрөнгө оруулалт, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээг татахуйц бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэрэгжилтийг хангана” хэмээн илэрхийлэв.
АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын 55-р хурал болон 07-р сарын 30-наас 08-р сарын 06-ны өдрүүдэд Камбожид болж, Хятад-АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын хурал, АСЕАН, Хятад-Япон-БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын хурал, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт,Гадаад хэргийн сайд нарын уулзалт, АСЕАН-ы бүс нутгийн форумын Гадаад хэргийн сайд нарын уулзалт зэрэг хэд хэдэн уулзалт болов. Энэ хугацаанд дэлхийн 38 орны Гадаад хэргийн сайд, төлөөлөгчид оролцсон янз бүрийн түвшний 19 бага хурал болж, улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, соёлын салбарыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааны 30 гаруй баримт бичгийг баталжээ.
