Хятад, Оросын "Тэнгисийн хамтарсан-2021" хамтарсан цэргийн сургуулилтын нээлтийн ёслол энэ сарын 14-ний үдээс хойш ОХУ-ын Их Петрийн булангийн ойролцоо болов.
Хятадын Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч, Тэнгисийн цэргийн хурандаа Лю Вэньшэн 14-ний өдөр "Энэхүү сургуулилтын зорилго нь шинэ зууны Хятад, Оросын хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлж, тэнгисийн аюулгүй байдлын заналхийлэлд хамтдаа хариу арга хэмжээ авах, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах хоёр улс орны Тэнгисийн цэргийн хүчний чадавхыг дээшлүүлэхэд оршино" гэжээ.
Энэхүү Хамтарсан цэргийн сургуулилт гадаадын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан байна.
