solongonews
Өргөн хэрэглээний барааны импорт 1.93 триллион юаньд хүрчээ
2023-04-10 10:56
Хятадын өнгөрсөн оны өргөн хэрэглээний барааны импорт 1.93 триллион юаньд хүрчээ.

Өнөөдөр Хайнань мужийн Хайкөү хотод Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний III экспо нээлтээ хийнэ.

Сүүлийн жилүүдэд Хятадын Худалдаа аж үйлдвэрийн яам нь төвийн шийдвэр гаргах, ажиллуулах ажлыг ухамсартайгаар хэрэгжүүлж, холбогдох албадын хамт, экспо, "Хэрэглэгчийн экспо" зэрэг үзэсгэлэнгийн гол платформуудын үүргийг гүйцэтгэж, импортын худалдааг дэмжих инновацын бүсүүдийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, хил дамнасан цахим худалдаа зэрэг шинэ формат, шинэ загваруудыг хөгжүүлж, чанартай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортыг өргөтгөжээ. Энэ нь хүмүүсийн хэрэглээг дээшлүүлэх хэрэгцээг хангаад зогсохгүй янз бүрийн улс оронд бизнесийг хөгжүүлэх боломж олгож, дэлхийн эдийн засгийг сэргээхэд түлхэц болж байна. 2022 онд өргөн хэрэглээний барааны импортын үнэ 1.93 триллион юаньд хүрсэн бөгөөд энэ нь 2012 оныхоос 1 дахин өссөн үзүүлэлт бөгөөд нийт импортын 11 хувийг эзэлж байна. Хил дамнасан цахим худалдааны импорт 560 тэрбум юань байсан нь өмнөх оныхоос 4.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дараагийн алхамд хүмүүсийн амьдралын түвшин тасралтгүй сайжирч, хотжилтын шинэ түвшин тогтвортой хөгжиж, дундаж орлоготой бүлгүүдийн хэмжээ аажмаар өргөжсөөр Хятадын хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт тогтвортой өсөлтийн чиг хандлагыг хадгалах болно.

CICF нь өргөн хэрэглээний сэдэвтэй олон улсын хэмжээний үзэсгэлэн яармагийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортыг дэмжих, өндөр чанартай бараа бүтээгдэхүүний хангамжийг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал: Экспод оролцож буй гадаадын олон аж ахуйн нэгж Хайнаний чөлөөт худалдааны боомтын бодлогыг ашиглан Хайнаньд дэлгүүр, үйлдвэр байгуулахаар болсон байна. Мөн зарим аж ахуйн нэгж энд бүс нутгийн төв байгуулж, Хайнаниар дамжуулан Хятадад илүү чанартай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр болжээ. 2022 онд Хайнаний хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт 40 тэрбум юаниас давна. Энэ нь нийт импортын 1/3 орчим хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь улсын дундаж үзүүлэлтээс 20 гаруй хувиар илүү байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл