solongonews
Apple компани iPhone 5e утас худалдаанд гаргана
2016-01-12 10:53
Apple компани энэ жил 4 инчийн хэмжээтэй iPhone гаргана гэх яриа улам хүчээ авсаар. Тэгвэл Хятадын cnBeta сайт улам сонирхолтой мэдээллүүдийг цацжээ.

Тус сайтад бичсэнээр 4 инчийн хэмжээтэй iPhone утсыг “iPhone 5e” буюу “Сайжруулсан iPhone 5” гэж нэрлэх бөгөөд Foxconn-д ажилладаг эх сурвалжаас нэр болон үзүүлэлтүүдтэй холбоотой мэдээллийг авсан гэсэн байна.

iPhone 5e утас А8 чиптэй, 1GB RAM-тай байх аж. Тодруулбал энэхүү 64 бит процессорыг iPhone 6/6Plus, iPad Mini 4, iPad Air 2, Apple TV 4 зэрэг төхөөрөмжүүдэд ашиглаж байсан юм.

Түүнчлэн шинэ утас 16GB болон 64GB гэсэн сонголтуудтай, 8 мегапикселийн камертай, Apple Pay үйлчилгээг дэмждэг, iPod Touch төхөөрөмжөөс үл ялиг нимгэн, хөнгөн байх аж.

Үүгээр зогсохгүй Apple-ийн хамгийн гоё өнгө болсон ягаан алтан загвар ч худалдаанд гарах юм байна. Сонирхолтой нь шинэ утсаа оны сүүлээр танилцуулдаг уламжлалтай Apple энэ утсыг хоёр эсвэл гуравдугаар сард худалдаанд гаргах бөгөөд 500 орчим ам. долларын үнэтэй байна гэжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://thenextweb.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл