solongonews
Хятадын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн нийт тоо 165 болжээ
2022-11-26 11:02
Хятадын хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн нийт тоо 165 болжээ.

Хятадын Засгийн газрын вэбсайтад 11-р сарын 24-нд мэдээлснээр "Ланфан зэрэг 33 хот, бүс нутагт хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулахыг зөвшөөрөх тухай Төрийн зөвлөлийн бичиг" (цаашид "Зөвшөөрлийн бичиг" гэж товчилно) гарсан байна. Төрийн зөвлөл Ланфан, Цанжөү, Юнчэн зэрэг 33 хот, бүс нутагт хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсүүдийг байгуулахыг зөвшөөрсөн байна.

Өмнө нь Төрийн зөвлөл 2015 оны 03-р сард, 2016 оны 01-р сар, 2018 оны 07-р сар, 2019 оны 12-р сар, 2020 оны 04-р сар, 2022 оны 01-р сард Ханжөү, Нинбө, Тяньжинь зэрэг 132 хотод хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ удаад 33 шинэ хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулахыг Төрийн зөвлөл баталснаар одоогоор Хятад улсад хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн тоо нийт 165-д хүрээд байна.

Хятадын Санхүүгийн нийгэмлэгийн Гүйцэтгэлийн менежментийн хорооны орлогч дарга Жан Ичүнь "Securities Daily" сонинд өгсөн ярилцлагадаа, энэхүү удаагийн нэмж байгуулах ажил нь Төвөдийн өөртөө засах оронд хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байхгүй гэсэн ялгааг нөхөж байна.Ингэснээр долоон удаагийн нэмж байгуулах ажлаар дамжин Хятад зүүн болон өмнөд эргийн бүсээс төв хотууд, мужийн төв хотоос 31 муж хотыг хамарсан хоёр, гуравдугаар зэрэглэлийн хотууд хүртэл тэлж буй шинж чанарыг харуулж байна гэжээ.

Хятадын Санхүүгийн нийгэмлэгийн ерөнхий эдийн засагч "Securities Daily" сонины сурвалжлагчид хандан, холбогдох бодит туршлагын хуримтлал дээр үндэслэн, туршилтын бүс байгуулах зөвшөөрлийн хоорондох цагийг богиносгосон байна. Бүс нутгийн төлөв байдлын талаас нь авч үзвэл, эх газрын болон далайн эргийн, зүүн, баруун бүсийн хоорондын уялдаа үндсэндээ бий болсон бөгөөд энэ нь бүс нутгийн зохицуулалттай хөгжилд нэн тохиромжтой гэжээ.

"Зөвшөөрлийн бичиг"-т "Иж бүрэн туршилтын бүс байгуулах эхний зургаан багцын боловсруулсан туршлага, зан үйлийн дагуу байгуулж сурталчлахыг шаардаж байна. Мөн уламжлалт аж үйлдвэрүүдийг өөрчлөн шинэчлэх, аж үйлдвэрийн цахим хөгжлийг дэмжихэд хил дамнасан цахим худалдааны эерэг үүргийг оруулан, гадаад худалдааг өөдрөг болгон дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүчирхэг худалдааны улс байгуулах ажлыг эрчимжүүлэхэд хил дамнасан цахим худалдааны эерэг үүргийг гүйцэтгэнэ " гэсэн шаардлагыг тавьсан байна.

Энэ оны 04-р сард "2021 оны хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийн үнэлгээ"-ний дүн гарчээ. Энэ нь 2015 онд хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулагдсанаас хойш анх удаа Худалдааны яам Хятадын 105 иж бүрэн туршилтын бүсийн эхний таван ээлжийн бүтээн байгуулалтын ажлын явцын үнэлгээг хийж байгаа явдал юм.

Мин Мингийн үзэж байгаагаар,нэгдүгээр зэрэглэлд жагсаагдсан 10 иж бүрэн цахим худалдааны туршилтын бүстэй хотын тодорхой арга хэмжээг судалснаар зарим боловсронгуй арга туршлагыг олж авч чадна. Үүнд,эхнийх нь мэдээлэл хуваалцах, санхүүгийн
үйлчилгээ, ухаалаг логистик, цахим худалдааны бүрэн бүтэн байдал, статистик
хяналт болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх "зургаан систем" гэсэн үндсэн
цогцтой юм. Түүнчлэн онлайн нэгдсэн үйлчилгээ, оффлайн аж үйлдвэрийн паркуудын "хоёр платформ"-ыг байгуулсан болно. Хоёр дахь нь хил дамнасан цахим худалдааны
иж бүрэн туршилтын бүсүүдийг барих, тухайлбал "засгийн газрын хөрөнгө
оруулалт + зах зээлд чиглэсэн үйл ажиллагаа" арга барилыг бий болгож,
төрийн үйлчилгээний платформуудын бүтээн байгуулалтыг бэхжүүлэх зэрэг
хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах явдал юм.

Шанхайн Лишинь Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн хүрээлэнгийн Чөлөөт худалдааны бүсийн судалгааны хүрээлэнгийн дэд дарга Шяо Бэньхуа, боловсорсон туршлагыг хуулбарлахаас гадна асуудлын чиг хандлагыг баримталж, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэх зэрэг эхний зургаан ээлжийн үзэл баримтлалыг хуулбарлах, сурталчлах шаардлагатай гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд хил дамнасан цахим худалдаа нь олон улсын худалдааны хөгжилд чухал чиг хандлага болж байна. Мэдээллээс харахад 2020 онд Хятадын хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 1.62 триллион юань байсан нь 25.7 хувь өссөн үзүүлэлт юм. 2021 онд Хятадын хил дамнасан цахим худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 1.92 триллион юаньд хүрч, 18.6 хувь өсөж, жил дараалан нэмэгдсэн үзүүлэлт болсон байна. Олон улсын худалдааны хэлэлцээрт оролцогч, Худалдааны яамны дэд сайд Ван Шүөвэнь 09-р сарын 27-нд Төрийн зөвлөлийн байнгын бодлогын товчооны хурал дээр хэлэхдээ, энэ оны эхний найман сард Хятадын хил дамнасан цахим худалдаа өсөлтийн маш сайн эрч хүчийг харуулсаар байна гэжээ.

Гадаад худалдааг сайжруулахад хил дамнасан цахим худалдааны иж бүрэн туршилтын бүсийг нэмж байгуулах үүргийн тухай ярихдаа,Мин Мингийн үзэхээр,юуны өмнө хил дамнасан цахим худалдаа нь уламжлалт гадаад худалдааны байгууллагуудын өөрчлөлтийг дагуулан хөтөлж, Хятадын гадаад худалдааны байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тус дөхөм болно. Гадаадын зах зээлд борлуулалт хийж, өргөжүүлэхэд оффлайн сувгуудад түшиглэсэн гадаад худалдааны байгууллагуудын хувьд зарим бүс нутагт цар тахал, оффлайн үйл ажиллагаа нь таагүй байдаг. Гэвч хил дамнасан цахим худалдаа нь онлайн аргаар зах зээлээ тэлэх, борлуулалтын хэмжээгээ тэлэх боломжийг олгодог. Түүнчлэн үндэсний төрийн бодлогын дэмжлэг нь гадаад худалдааны байгууллага, захиалгад ихээхэн ач холбогдол өгч, үйл ажиллагааны зардлыг бууруулахад холбогдох байгууллагуудад туслахад маш чухал ач холбогдолтой байдаг. Хамгийн сүүлд, хил дамнасан цахим худалдаа нь Хятадын аж ахуйн нэгжүүдэд өөрсдийн бүтээгдэхүүний дүр төрхийг тогтоож, Хятадын гадаад худалдааны хөгжлийн цогц чанарыг сайжруулахад тусалдаг гэсэн байлаа.

Зохиогч: ЛЮ МЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл