Нэгдүгээр улиралд гуравдугаар үйлдвэрлэлийн Хятадын ДНБ-нд оруулсан хувь нэмэр 62 хувьд хүрч, хоёрдугаар үйлдвэрлэлийн оруулсан хувь нэмрээс 25 нэгжээр илүү гарсан байна. Эцсийн хэрэглээний зардлын эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 78 хувьд хүрчээ. Хятадын хангамжийн талын бүтцийн өөрчлөлт аажмаар ахиж, эдийн засгийн бүтэц улам сайжирч байна.
Үндэсний статистикийн газрын 17-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, нэгдүгээр улиралд шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж 1 сая 320 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5 гаруй хувиар нэмэгдэж, өдөрт дунджаар 14.7 мянган аж ахуйн нэгж бүртгүүлж байна. Аж үйлдвэрийн стратегийн шинжтэй шинээр хөгжиж буй аж ахуйн нэгжийн нэмүү өртөг 10 шахам хувиар нэмэгдэж, ногоон хөгжил улам ахиж, нэгдүгээр улирлын ДНБ-д зарцуулсан эрчим хүчний хорогдол 3.2 хувиар буурчээ. Хятадын эдийн засгийн шинэ хөдөлгөх хүч түргэн өсөн нэмэгдэж байна.
Тоо баримтаас үзвэл, нэгдүгээр улиралд оршин суугчдын хүн нэг бүрийн зарцуулж болох дундаж орлого 7800 юаньд хүрч, бусад зүйлийг хасаад бодитоор нэмэгдсэн хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгджээ.
