solongonews
”Номын жор” уншигчидтай золголоо
2019-12-16 16:47
”Үзэмчин Цэнгээ”-гийн ”Номын жор” уншигчидтай золголоо.

"Шилийнгол"-ын өдрийн сонинд нийтлэгдсэн "Нутгийн жор" өгүүллэг цацагдаж, хөдөө нутгийн жирийн малчны дүрийг амилуулсан энэ бүтээлийг олон хүн амтархан уншсан байна.

Тус зохиолын зохиогч нь Баруун Үзэмчин хошууны уугуул, "Үзэмчин Цэнгээ" гэдгээрээ олны танил болсон залуу уран бүтээлч А.Цэнгэлт юм. Тэрээр албан ажилтай нэгэн хэдий ч чөлөөт цагаараа ном зохиол уншиж, уран зохиол, орчуулгын бүтээл гаргахаар хичээн зүтгэдэг нэгэн билээ.

А.Цэнгэлтийн кириллээс монгол бичигт хөрвүүлсэн Батчулууны Базарсүрэний Монголын алдартай 9 зохиолчтой хийсэн ярилцлага болох "Номын жор" ном нь уншигчидтай золголоо. Тэрээр 2018 онд "Хүн болох багаасаа" сонгодог үлгэрийн орчуулгын бүтээлээ хэвлүүлсэн юм.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : .
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл