solongonews
2017 онд Хятад улс ”Нэг бүс нэг зам”- ын бүтээн байгуулалтаа эрчимжүүлнэ
2016-12-26 19:44
Хятад улсын Худалдааны яамны сайд Гао Хүчэн энэ сарын 26-нд Бээжинд хотноо ажиллахдаа дараах зөвлөмжүүдийг өгсөн байна.

     Хятадын Худалдааны яамны сайд Гао Хүчэн 26-ны өдөр Бээжин хотод ажиллах хугацаандаа:

- 2017 онд Хятадын Худалдааны яамны ажлын гол тал нь хангамжийн бүтцийн талын өөрчлөлтийг дэмжиж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт болон гол чухал салбарын өөрчлөлт хийх гурван тал болно гэж хэллээ.

     Гао Хүчэн мөн өдөр болсон нийт Хятадын худалдааны ажлын зөвлөгөөний үеэр:

- 2017 оны худалдааны ажил тогтвортой хөгжих ажлын ерөнхий зорилтын дагуу хөгжлийн чанар үр ашгийг дээшлүүлж, хангамжийн талын өөрчлөлтийг дэмжихийг гол шугам болгон "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг шинэ үеийн Хятадын гадаадад нээлттэй байх, эдийн засгийн дипломат ажлын төлөвлөлт болгон сайтар удирдаж, инновациар хөдөлгөх хүч болгохыг гүнзгийрүүлэн гадаадад нээлттэй байх чиглэлээ улам өргөжүүлнэ гэж хэлсэн байна. Тэрээр мөн цааш үргэлжүүлэн хэлэхдээ:

- Ирэх онд худалдааны салбарын 9 том ажлын дунд гадаад худалдааны цогцолборын өрсөлдөх хүчийг дээшлүүлж, гадаад худалдааг сайн хандлагатай болгох. Гадаад хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрүүл дэг журамтай хөгжүүлэх. Чөлөөт худалдааны туршилтын бүсийн тогтолцооны шинийг бүтээх болон үр ашгийг дэлгэрүүлэх. Олон талт, хоёр талт эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн олон улсын худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй хялбар байлгахыг дэмжих зэрэг агуулга хамрагдана гэсэн байна.

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл