Хятадын "Юаньван-5" хөлөг онгоц 16-ны өдөр Шри Ланкагийн өмнөд хэсэгт орших Хамбантота боомтод очсон байна. Хятадаас Шри Ланкад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чи Жэньхун болон Шри Ланкагийн Засгийн газрын төлөөлөгчид, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагуудын төлөөлөгчид болон бусад хүмүүс хөлөг онгоцны зогсоол дээр угтан авлаа.

Чи Жэньхун угтан авах ёслол дээр хэлэхдээ "Хамбантота боомт бол Хятад, Шри Ланкагийн хамтран байгуулсан "Бүс ба зам” санаачилгын хамтын ажиллагааны гол төсөл юм. "Юаньванг-5 "хөлөг 30 гаруй өдөр, шөнөгүй аялсны эцэст тус боомтод хүрсэн байна. Энэ нь мөн Хятад Шри Ланкагийн уламжлалт найрамдал гүн үндэстэй бөгөөд бат бөх гэдгийг харуулж байна гэжээ. "Юаньван-5" хөлөг онгоц бол Хятад улс бие даан зохион бүтээсэн, сансар огторгуйн далай тэнгисийн судалгааны гурав дахь үеийн хөлөг юм.

"Юаньван-5" хөлөг нь сансар огторгуй, далай тэнгисийн хэмжилт, хяналтын шинжлэх ухааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд энэ удаагийн аялал нь Хятадын сансрын станцын Вэньтянь туршилтын модулийн тэнгисийн хэмжилт, хяналт, цаашдын урт хугацааны менежментийн ажлыг голчлон гүйцэтгэдэг ажээ.

