Манай сурвалжилгын баг 11-р сарын 09-ний өдөр Баяннуур хотын наранцэцгийн үрийн үйлдвэрлэл эрхэлдэг тэргүүлэгч гурван аж ахуйн нэгжийн түүхий үрийн үйлдвэрлэлийн шугам, хуурж болгох шугамын үйл ажиллагаатай танилцлаа.

Өвөр Монголын Дин Е Хүнсний бүтээгдэхүүний компанийн үйлдвэрлэлийн цехэд бүтээгдэхүүн уутлан савлах бүх үе шат нарийн шалгалт, шигшилтээр дамждаг. Олон үе шатаар шигшигдсэн наранцэцгийн үр нь том бас шинэхэн байдаг. "Күй авгай" нэртэй наранцэцгийн үрийг улс орон даяар худалдаалж байгаа төдийгүй дэлхийн зах зээлд ч худалдаалж байна.

Өвөр Монголын Ли Ньюнью хүнсний технологийн ХХК нь 2012 онд байгуулагдсан бөгөөд голчлон түүхий болон чанасан наранцэцгийн үрийн борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн наранцэцгийн үрийн үйлдвэр нь харьцангуй суурь сайтай, бүтээгдэхүүн нь чанартай бөгөөд гадаадын зах зээлд нэлээд алдартай юм.

Өвөр Монголын Мэншинь Чэньтай хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн компани нь өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд наранцэцгийн үрийг нийлүүлэх, боловсруулах, тээвэрлэх, хадгалах зэрэг үе шат болгонд нарийн шалгалт хийж, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор өндөр стандартыг баримтлан ажилласаар иржээ.

Жижигхэн наранцэцгийн үр Баяннуурын наранцэцгийн үрийн үйлдвэрлэлийг хөтлөн "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын чухал хэсэг болж байна.
Баяннуур хот сүүлийн жилүүдэд “Бүс ба зам” бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэж, орон нутгийн байгалийн давуу талдаа тулгуурлан өвөрмөц онцлогтой наранцэцгийн үрийн аж үйлдвэрийг хөгжүүлэн, өндөр чанартайгаар “гадагш гарах”, “өндөр түвшинд” нэвтрүүлэх аргыг баримтлан, "Бүс ба зам" дагуух улс орнуудтай гадаад худалдааг идэвхтэй явуулж байна.
