solongonews
Шилийнголын хонины махны цахим худалдааны орлого 50 хувиар нэмэгдэв
2016-12-21 11:02
Бүс нутгийн брэндийн эрх ашгаа хамгаалж, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлснээр Шилийнголын хонины махны цахим худалдааны орлого 50 хувиар нэмэгдсэн байна.

    Шилийнгол аймаг нь цахим худалдааны зах зээлд хянан шалгалт хийж, “Шилийнголын хонины мах”-ны нэрийг ашиглан бусад газрын хонины махыг борлуулж байгаа цахим дэлгүүрийн хууль бус үйл ажиллагааг хориглон чанга цэгцлэн зассанаар “Шилийнголын хонины мах”-ны цахим худалдааны орлого нэмэгдэж, малчин ард түмэн, махан бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийн ашиг тус, бүс нутгийн брэндийн дүр төрхийг хамгаалсан байна.

Энэ жил Шилийнгол аймгийн захиргаа, аймгийн Хөдөө аж ахуйн товчоо хангалтын тал дээр бүтцийн өөрчлөлт хийж, Шанхай хотын Жиү Жин компаний “Шы Шянь Шэ” цахим худалдааны тавцантай хамтран ажиллаж, бохирдолгүй хонины махаар хангах болжээ. Шы Шянь Шэн цахим худалдааны хязгаарт компаний бүртгэснээр Шанхай, Жянсу, Жэжян зэрэг мужийн зарим аж ахуйн нэгж Тао Бао сайт дээр “Шилийнголын хонины мах” гэсэн нэрээр бусад газар орны хонины махыг борлуулж байгааг мэдсэн байна. Үүний тухай тус компаний хариуцлагатай албаны хүн:

- Компани байгуулагдсанаас хойш бид “Шилийнголын хонины мах”-ны борлуулалт болон хэрэглэгчдийн саналд анхаарал тавьсаар ирсэн юм. 10 дугаар сарын эхээр бид Тао Бао сайт дээрх зарим дэлгүүр бусад газрын хонины махан дээр “Шилийнголын хонины мах” гэсэн тэмдэг хадчихаад борлуулж байсныг мэдээд холбогдох байгууллагад мэдүүлсэн гэсэн тайлбар өглөө.

Шилийнгол аймаг бол Хятадын хонины мах боловсруулах чухал суурин газар бөгөөд 2015 оны 12 дугаар сард Хятадын Үйлдвэр худалдааны ерөнхий товчооноос “Шилийнголын хонины мах”-ны бүс нутгийн онцлогт брэнд болгохоор албан ёсоор зарласан юм.

“Шилийнголын хонины мах”-ны нэр төрлийг ашиглан хуурамч бараа худалдаалсан нь “Шилийнголын хонины мах”-ны брэндийн дүр төрхөд нөлөөлж, Шилийнголын хонины махны зах зээлийн өрсөлдөөн дундах чанар, үнийн давуу талд шууд ба дамаар нөлөөллөө. Энэ байдалд чиглүүлэн Шилийнгол аймгийн Үйлдвэр худалдааг удирдах товчооноос олон зүйлийн арга хэмжээг авч, хуурамч бүтээгдэхүүнд сэрэмж өгч хориглосон байна. Тус товчооны Интэрнэтийг хянан шалгах салааны дарга Ли Чюаньсүө:

- Бид голдуу цахим худалдаа болон интэрнэт зах зээлийг хянан шалгадаг. Шилийнголын брэндийг хууль бусаар ашигласан үйл ажиллагаа нь малчин ард түмний ашиг тусад холбогдох учраас бид Өөртөө Засах Орны Үйлдвэр худалдааны товчоо, хуурамч бараа худалдаалж байгаа тухайн газрын Үйлдвэр худалдааны товчоо, Тао Бао сайт зэрэг холбогдох талуудаар дамжин амжилттай хориглосон гэж мэдэгдлээ.

Түүнчлэн хянан цэгцлэлтээр дамжин “Шилийнголын хонины мах”-ны борлуулалт ерөнхийдөө 50 хувиар өсөж, худалдан авагчийн тоо 30 хувиар нэмэгдсэн байна.

Зохиогч: Яруухан, уянга
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл