Сүүлийн жилүүдэд Хятадын аж ахуйн нэгжүүд улсын дотоод дахь хөгжлийн дагуу эртний уламжлал, дээд шинэ технологи, тэргүүний үйлдвэрлэх хүчин зэргээ гадаад аваачин гадаадын зах зээлд оролцсон байна. Ингэснээр олон улс орнуудтай хамт хөгжин, хүмүүст Хятадын брэнд бүтээгдэхүүнийг танилцуулж, бүх талаар өөрчлөн шинэчлэгдсэн улс орон болсноо дэлхийд мэдрүүлсэн байна.

Аргентин улсын нийслэл Буэнос Айрест Хятадын Хуа Вэй гар утас худалдан авч байгаа хүмүүс. Хуа Вэй компанийн гар утасны зах зээлд эзлэх хувь дэлхийн шилдэг гуравт олон жилийн турш байсаар иржээ.

Хятадын Шэнь Жэнь хотын Да Жян техник технологийн компанийн нисэгчгүй онгоц дэлхийн зах зээлийн 80 хувийг эзэлсэн байна.

Хятад эмийн төлөөлөл болсон Бээжингийн Тун Рэнь Тан 26 улс оронд 130 гаруй эмийн санг нээсэн байна.

Хятадын Чуань Инь гар утас 10 жилийн хугацаанд 1 сая гар утас борлуулж байсан бол 80 сая гар утас борлуулах болжээ.

Хятадын үйлдвэрлэсэн зорчигч тээврийн машинууд зөвхөн 2016 онд гэхэд 102 улс оронд экспортолж, олон улсын захиалгын хэмжээ 8.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Дэлхийд алдаршсан Хятадын Шяо Ми гар утас

Тай Шань компани Рио олимпийн наадмын 11 тэмцээний төрөлд нийт 10 мянга гаруй спортын тоног төхөөрөмжийг хангасан юм.

Хятадын Жы Фү Бао 2015 оноос Энэтхэгийн Paytm-д хөрөнгө оруулсан бөгөөд техникийн дэмжлэг үзүүлжээ. Одоог болтол Paytm нь тус улсын хамгийн том гар утасны төлбөрийн платформ болж хөгжсөн байна.
