Усан тээврийн салбар нь иж бүрэн тээврийн системийн чухал хэсэг болохын хувьд эдийн засаг, нийгмийн хөгжил, үндэсний томоохон стратегид үйлчлэх чухал дэмжлэг болж, Хятадын хэв маягийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд тус дэм болж байна. Одоогийн байдлаар бүх Хятадын хэмжээнд усан замын ачаа тээвэр 16.9 хувь, ачаа эргэлт 53.5 хувь тээврийн иж бүрэн системд тус тус эзэлж байна. Далайн тээвэр нь Хятадын гадаад худалдааны тээвэрлэлтийн 95 орчим хувийг эзэлдэг ба хүнс, эрчим хүчний нөөц зэрэг гол материалын тээвэрлэлт, олон улсын болон дотоодын ложистикийн нийлүүлэлтийн сүлжээг аюулгүй, тогтвортой, саадгүй явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Боомтын ачааны хэмжээг харвал Хятадын боомтын ачаа, чингэлэг дамжуулах чадвар олон жил дараалан дэлхийд тэргүүлж, 2022 онд бүх Хятадын боомтын ачаа тээвэрлэх хэмжээ 15.685 тэрбум тонн, чингэлэгт 296 сая TEU болно.
Ухаалаг хөгжлийг харвал Хятад улс 16 автомат чингэлэг терминал баригдаж, мөн 10 гаруй шинээр баригдаж байгаа мөртөө баригдсан болон баригдаж буй хэмжээ нь дэлхийд нэгдүгээрт ордог. Одоогийн байдлаар бүх Хятадын хэмжээнд нийтлэгдсэн усан замын цахим зургийн миль 5700 км-ээс давж, Хөх мөрний системийн усан замын цахим газрын зургийн холболт тасралтгүй ахиж, тээврийн замын үйл ажиллагааг хянах, үйлчилгээний талбайн үйл ажиллагааг сайжруулах гэх мэт дижитал, ухаалаг өөрчлөлт, хөгжил хурдацтай явагдаж байна.
