Энэтхэгт халдварын 380 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна
2021-05-06 10:54
Энэтхэгт цар тахлын батлагдсан тохиолдол 20 сая 665 мянга 148 болж өссөн байна.

Энэтхэг улсын Эрүүл мэндийн яамнаас 05-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл тус улсад сүүлийн 24 цагийн дотор “Ковид-19”-ийн 382 мянга 315 тохиолдол шинээр батлагдсан бол батлагдсан нийт тохиолдлын тоо 20 сая 665 мянга 148 болж, 3780 хүн эндсэн бол нас барсан нийт хүний тоо 226 мянга 188 болсон байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
