Төрөлхийн зүрхний согогтой хүүхдүүдийг Өвөр Монголын Ардын Эмнэлэгт оношлуулан эмчлүүлж байна. Монгол Улсаас ийнхүү хоёр дахь удаа хүүхдүүд ирж эмчлүүлж байгаа бөгөөд тэднийг Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгийн гадаадад туслах эмчилгээний хэсгийн эмч нар оношлон тодруулсан юм.
11-р сарын 24-нд 18 хүүхэд болон тэдний асран хамгаалагчийг эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай зүйлс, эмчилгээний хөтөлбөрийг танилцуулж, Өвөр Монголын Ардын Эмнэлгийн Зүрхний төвд хэвтүүлжээ. Эмнэлгийн ээлж бүр монгол сувилагчтай бөгөөд өвчтөн байрлах хэсэгт тусгай хамгаалалтын ажилтан, хүүхэд болон тэдний эцэг эхчүүдэд 24 цагийн хэлний үйлчилгээ, аюулгүй байдлын баталгааг хангаж байна.

“Тэнгэрийн элчийн аян-Бүс ба зам, хүнд өвчтэй хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төлөвлөгөө” нь Хятадын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилгын хүрээн дэх олон улсын тусламжийн төслийн нэг юм. Өвөр Монголын Ардын Эмнэлэг тус төслийг хэрэгжүүлэгч дөрвөн эмнэлгийн нэг бөгөөд 2017 онд Монгол Улсын төрөлхийн зүрхний согогтой анхны 12 хүүхдэд мэс засал хийж өгсөн юм.
