
“Үндэсний эв нэгдлийг нэгтгэж, үзэсгэлэнт Өвөр Монголд болзъё” хэмээх гол сэдвийн тойронд болох ӨМӨЗО-ы 31 дэх аялал жуулчлалын наадмын хэвлэлийн бага хурал 2021 оны 07-р сарын 21-ний өдөр Хөх хотод болсон байна.
Энэхүү наадмыг ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын тэнхим, Бугат хотын Ардын Засгийн газраас санаачилж, Бугат хотын Соёл Аялал Жуулчлал Радио Телевиз хороо, ХКН-ын Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошууны хороо, Дархан Муумянган Холбоот хошууны Ардын Засгийн газраас хариуцан зохион байгуулна. ӨМӨЗО-ы 31 дэх аялал жуулчлалын наадам нь 2021 оны 07-р сарын 31-ний өдөр Дархан Муумянган Холбоот хошууны Соёлын аж үйлдвэрийн паркад нээлтээ хийх бөгөөд энэ хугацаанд соёл урлагийн тоглолт, өрсөлдөөнт уралдаан, хэлэлцээрийн форум, үзэсгэлэн худалдаа зэрэг цуврал арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Тус наадам нь 08-р сарын 11 хүртэл үргэлжилнэ
ӨМӨЗО-ы Соёл, Аялал жуулчлалын тэнхимийн орлогч тэнхимийн дарга Юй Жигүө энэ удаагийн аялал жуулчлалын наадмын ерөнхий байдал, ач холбогдлын талаар товч танилцуулга хийв. Тэрээр танилцуулахдаа, ӨМӨЗО-ы 31 дэх аялал жуулчлалын наадмыг Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошуунд зохион байгуулна, мөн үүний зэрэгцээ Дархан Муумянган Холбоот хошууны 8 дахь Нүүдэл соёл, аялал жуулчлалын наадмыг зохиох болно гэжээ.
Бугат хотын Ардын Засгийн газрын хотын орлогч дарга Жанбинээс тус удаагийн наадмын агуулгын талаар танилцуулсан бол Дархан Муумянган Холбоот хошууны Ардын Засгийн газрын хошуу дарга Ши Жүнчинь наадмын бэлтгэл ажлын талаар нарийн танилцууллаа.
