solongonews
Хятад-Америкийн зорчигч тээврийн нислэг эрс нэмэгдэнэ
2024-02-29 16:37
Гуравдугаар сарын 31-нээс Хятад-Америкийн зорчигч тээврийн нислэг эрс нэмэгдэнэ.

 Сэтгүүлчид 29-ний өдөр Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газррын ээлжит хэвлэлийн бага хурлаас мэдээлэхдээ 03-р сарын 31-нээс эхлэн Хятад-Америкийн агаарын тээврийн компаниуд долоо хоногт тогтмол 100 зорчигчийн нислэг үйлдэх боломжтой болжээ.

        Одоогоор Хятад улсын олон улсын хуваарьт зорчигч тээврийн нислэгүүд нийт 64 оронд үйлчилж байхаас 48 улс нь “Бүс ба зам” санаачилгыг хамтран байгуулж байна. БНХАУ-аас Сингапур, Австрали, Арабын Нэгдсэн Эмират, Их Британи зэрэг 22 орны нислэгийн хэмжээ тахлын өмнөх түвшингээс давж, Кувейт, Люксембург, Танзани, Серби, Папуа Шинэ Гвиней гэсэн 5 орон шинээр нэмэгдсэн байна.

        Дай Жюнь хэлэхдээ "Иргэний нисэхийн ерөнхий газар дараагийн алхамд нөөцийн нийлүүлэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, зөвшөөрөл олгох үйл явцыг улам оновчтой болгож, Хятад, гадаадын агаарын тээврийн компаниудад зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хүчин чадлын хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, баялгийн нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэн, агаарын тээврийн компаниудын олон улсын чиглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон улсын нислэгийг сурталчлах ажлыг үргэлжлүүлж, ажилчдын солилцооны хэрэгцээг хангах үүднээс нислэгүүдийг сэргээсэн байна" гэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл