Энэ сарын 18-нд Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лижхитейзер: Худалдааны алдагдлыг багасгах нь Трампын засгийн газрын худалдааны бодлогын тэргүүлэх чиглэл юм. Америк худалдааны тэнцвэртэй харилцааг хүсэж байна гэжээ. Энэ байр сууриас болж ажиглагчид Америк болон бусад орны худалдааны мөргөлдөөн гарахаас сэтгэл түгшиж байна.
Америкийн эдийн засагчид, Америк бол чөлөөт худалдаанаас ашиг хүртэгч мөн, харин хохирогч биш. Гэвч Лижхитейзерийн байр суурь Америк худалдааны бодлогын чиглэлээ заавал өөрчлөх, ялангуяа шударга бус худалдааны байдлыг заавал өөрчлөх гэж байгааг харуулж байна гэж үзэж байна. Би дотоодын зах зээл, олон улсын зах зээлд тэнцвэртэй байдлыг шаардаж байна гэж тэрээр хэлсэн байна.
Өдгөө Америк дэлхийн 100 шахам оронтой худалдааны алдагдалтай байна. Үүний зэрэгцээ Америкийн данс асар их ашигтай байна. Худалдааны алдагдлаар гадагш гарсан ам доллар банк санхүүгийн замаар ахиад Америкт орж байгааг энэ нь харуулж байна. Америкийн худалдаа алдагдалтай байгаагийн үндсэн шалтгаан нь макро эдийн засгийн хүчин зүйлээс болсон, харин худалдааны бодлогоос болоогүй юм гэж эдийн засагчид үзэж байна.
