Хятад-Европын (Ази) галт тэрэгний тээврийн хэмжээ нэг сарын дотор дээд амжилт тогтоожээ
2024-06-20 10:08
Хятад-Европын (Ази) галт тэрэгний тээврийн хэмжээ нэг сарын дотор дээд амжилт тогтоожээ.
Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо 18-ны өдөр мэдэгдэхдээ, 2024 оны 05-р сард Хятад-Европ (Ази) чиглэлийн нийт 2733 галт тэрэг хөдөлж, нэг сарын тээвэрлэлтийн хэмжээгээр дээд амжилт тогтоосон байна гэжээ.
Үүний дотор Хятад-Европын 1724 галт тэрэг ажиллаж, 186 мянган TEU ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14 хувь, 13 хувь тус тус өссөн байна. Хятад-Азийн нийт 1009 галт тэрэг ажиллаж, 74 мянган TEU ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6 хувь , 10 хувь тус тус өссөн байна.
Зохиогч: ЧЭНЬ ВЭЙВЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
