solongonews
Хятад, Орос, Монголын олон улсын фото зургийн наадам болж байна
2019-07-24 15:43
Хятад, Орос, Монголын олон улсын фото зургийн наадам болж байна.

    БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх Улаанцавын фото зургийн үзэсгэлэн ба 5 дахь удаагийн Хятад, Орос, Монголын олон улсын фото зургийн наадмын нээлтийн ёслол 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанцав хотын Жинин дүүрэгт болов.

Нээлтийн ёслолын үеэр Улаанцав хот “Хятад улсын фото зургийн урлагийн нийгэмлэгийн фото зураг дарах суурин” ба “Торгон замын дагуух улс орны өсвөр насны олон улсын фото зургийн тэмцээний фото зураг судлах суурин” хэмээх нэр алдрыг хүртлээ.

Тус удаагийн фото зургийн наадам нь Хятад улсын урлаг фото зургийн нийгэмлэг, Улаанцав хотын намын хороо, Улаанцав хотын захиргаанаас санаачлан зохион байгуулж, Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн турших хувирал хөгжлийг фото зургаар олон нийтэд дэлгэн харуулж, Хятад, Орос, Монгол гурван улсын соёлын солилцоо, хамтын ажиллагааг чангатгах ба гүнзгийрүүлэхийг зорьж, Улаанцав хотын ард олны соёлын амьдралыг баяжуулсан байна.

Энэ удаагийн фото зургийн наадам нь гол сэдвийн ба тусгай сэдвийн үзүүлбэр хэмээх хоёр агуулгаар зохиогдож, Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх гол сэдэвт фото зургийн үзүүлбэрт 400 фото зургийг дэлгэн үзүүлэв. “Бүс ба зам” ба Хятад, Орос, Монголын фото зургийн бүтээлийн үзүүлэн, монгол хүнсний үзүүлэн, Улаанцав хотын ядуурлаас ангижирсан амжилтын үзүүлэн гэсэн гурван тусгай сэдвийн үзүүлэнд 280 фото зургийг дэлгэн харуулжээ. Фото зургийн үзэсгэлэн нь 07 дугаар сарын эцэс хүртэл үргэлжилнэ.

Зохиогч: Хүслэн
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл