solongonews
Хятадын урлагийн V удаагийн хамтарсан тоглолтод “Марко поло-гийн домог” жүжиг тавигдав
2016-09-12 23:50
Хятадын V удаагийн урлагийн хамтарсан тоглолтод “Марко поло-гийн домог” нэртэй том хэмжээний үндэстний бүжгэн жүжиг тавигдлаа.

   БНХАУ-ын хэмжээний  тав дахь удаагийн   Цөөн тоот үндэстний урлагийн хамтарсан тоглолтод Өвөр Монголын урлагийн төлөөлөгч багийнхан “Марко поло-гийн домог” нэртэй том хэмжээний бүжгэн жүжгийг 9 дүгээр сарын 10-ны өдөр Бээжингийн ТяньЖяо театрт тоглосон байна.

 “Марко Поло-гийн домог” бүжгэн жүжиг нь Юань гүрний үед  хятад даяар аялж явсан алдарт Марко Пологийн түүхийн бодит үйл явдлаас сэдэвлэжээ. Юань гүрний үеийн шашин шүтлэг, ардын зан заншил зэрэг олон талыг урлагаар илэрхийлж, өөр хоорондоо ялгаатай үндэстнүүдийн хайр сэтгэл, гоо сайхны содон онцлог, эрэлхийллийг харуулсан байна. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл