Саяхан нийтэлсэн Хятадын Төв засгийн газрын 2016 оны 1 тоот бичиг баримтад өмнөх 12 жилийнхтэй адилаар "Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин"-д анхаарлаа төвлөрүүлжээ. Уг бичиг баримтад, Хятад улс хөдөө аж ахуйн нийлүүлэлт хангамжийн чанарыг дээшлүүлэх замаар бүтцийн өөрчлөлтийг ахиулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тооны хувьд төдийгүй, төрөл, чанарын хувьд ч зах зээлийн эрэлт шаардлагад нийцүүлнэ гэж заасан байна.
Төв засгийн газрын 1 тоот бичиг баримтад голдуу тариачдын орлогыг тогтвортой, нэлээд түргэнээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг товлосон цагт нь биелүүлэхийг баталж, хөдөө ахуйн хөгжлийн хэлбэрийг улам шуурхай өөрчилж, үр тариа зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үр ашигтай хангамжийг баталж, олон улсын зах зээл дэх Хятадын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх хүчин чадавхыг үнэнхүү дээшлүүлэх хэрэгтэй хэмээн бичсэн байна.
Тоо баримтын дагуу, 2015 онд Хятад улсын үр тарианы ургац 620 тэрбум килограммд хүрч, 2014 оныхоос 14 тэрбум 400 саяар илүү гарсны улмаас үр тарианы ургац 12 жил дараалан нэмэгджээ. Гэвч үр тарианы ерөнхий ургац хураалт хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын амжилт мөн эсэхийг хэмжих цорын ганц шалгуур биш хэмээн бодлого тогтоогчид үзэж байна. Хятадын Төв засгийн газрын хөдөө орон нутгийн ажлыг удирдах хэсгийн орлогч дарга, тамгын газрын дарга Чэнь Шивэнь 28-ны өдөр Төв засгийн газрын 2016 оны 1 тоот бичиг баримтыг судалж хэлэхдээ:
Хятадын хүнсний бүтээгдэхүүнд голцуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээний талаар зөрчил маргаан байна. Энэ зөрчил нийлүүлэлт хангамжийн талд байгаа. Дан ганц тоо хэмжээний талаас хөдөө аж ахуйн хөгжлийн ололт амжилтыг шийдэж болохгүй. Харин хангаж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тоо хэмжээ, төрөл зүйл, чанар чансаа нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа эсэхээс шалтгаална гэжээ.
Өнөөгийн эдийн засгийн өөрчлөлтийг шат өгсүүлж буй энэ үеэр "Нийлүүлэлт хангамжийн бүтцийн чанартай өөрчлөлт" гэдэг үгийг анх удаа Төвийн 1 тоот бичиг баримтад бичиж оруулах талаар санал нэгдсэн юм. Энэ нь хөдөө аж ахуйн цар хүрээнд зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу үйлдвэрлэл явуулж, хөдөө аж ахуйн нөөц баялгийн хуваарилалтыг сайжруулан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үр ашигтай нийлүүлэлт хангамжийг өргөтгөн, нийлүүлэлт хангамжийн бүтцийн уян хатан чанарыг дээшлүүлэх зорилготой юм. Өөрчлөлт хийж байгаа нь Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдийн итгэл хүндийг дээшлүүлэх зорилготой гэж Төвийн хөдөө аж ахуйн ажлын хэсгийн удирдах албаны орлогч дарга Ханьжүнь онцолсон байна.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүйн түвшинг эрчтэй дээшлүүлэх нь хөдөө тосгоны оршин суугчдын хүнсний бүтээгдэхүүний бүтцийг дээшлүүлэх шаардлагад нийцэж байгаа төдийгүй стандарт хангасан үйлдвэрлэл, брэндийн борлуулалт, ялангуяа хэрэглэгчдийн дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд итгэх итгэлийг дээшлүүлэх болно, энэ нь маш чухал юм гэжээ.
Чэнь Ши Вэнь хэлэхдээ: - Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн зөрчлийг шийдвэрлэхэд ер нь үнэ ханшны бүрэлдэх механизмаас эхлэх хэрэгтэй. 2015 онд Хятадад улсаас эрдэнэ шишийг худалдан авч нөөцлөх үнийг хагас кг бүрдээ 0.5 юань байхаар тогтоож, тариачдын эрдэнэ шишийн үнэ өсөхөөс биш буурахгүй гэдэг төсөөллийг өөрчилсөн. Энэ онд өөрчлөлтийг үргэлжлэн түргэтгэж, эрдэнэ шишийн үнийг зах зээлээр тогтоолгох болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:
- Эрдэнэ шишийн үнийг зах зээлээр тогтоолгохыг баримтлан, үүний зэрэгцээ эрдэнэ шишийн үнэ бүрэлдэх механизм болон нөхвөрийн дүрэмд өөрчлөлт хийж, үнэ ханш, нөхвөрийг ялган салгах арга хэрэгжүүлж, нөхвөрийг үнэ ханшаас салгаж, үнэ ханшийг зах зээлийн эрэлт хэрэгцээний дагуу зүй зохистой хэмжээнд хүргэнэ гэжээ.
Гэвч хангалтын бүтцэд зохицуулалт хь хийж байгаа нь үр тарианы үйлдвэрлэл чухал биш гэсэн үг биш. Хань Жүнь хэлэхдээ, Хятад улс үр тарианы үйлдвэрлэлийн чадлаа бэхжүүлэн эрчимжүүлэх болно гэжээ.
Үр тарианы үйлдвэрлэлийн явцад зах зээлийн жам хуулийг чухалчлан, эрэлт нийлүүлэлтийн өөрчлөлтийн дагуу тариалалтын бүтэц, ялангуяа шилдэг сортын бус эрдэнэ шишийн тариалалтыг багасгаж, үр тарианы сорт чанар, техникийн дэвшилд түшиглэх стратеги хэрэгжүүлж, үр тариа үйлдвэрлэгч гол бүсүүдийг дэмжиж, тариачдын идэвхжил, орон нутгийн тариалалтын идэвхжлийг цаашид дайчлах ёстой гэжээ.
