Намрын сэрүү орж, жимс гуаны үнэр анхилан байна. 09-р сарын 23-нд буюу Хятадын уламжлалт цаг улирлын намрын хугас өдөр Хятад улсын тариачдын элбэг ургацын баярын дөрөвдүгээр удаагийн баярын Хунань муж дахь үйл ажиллагаа болон БНХАУ-ын тариачдын соёл урлагийн үзэсгэлэн тоглолт Чанша хотын Чанша шяний Тянь Хань соёлын цэцэрлэгт хүрээлэнд боллоо.

Урлагийн тоглолтын нээлтийн ёслолд “24 цаг улирлын дуу” зэрэг баяр хөөртэй дууны дунд олноороо дуулан бүжиж, элбэг ургацын баяраа тэмдэглэж байлаа. Хөтлөгч намрын хураалтын сэдэвт яруу найраг уншиж, гадаад дотоодод нэр хүндтэй Хятад улсын хөдөө аж ахуйн алдарт эрдэмтэн, “эрлийзжүүлсэн усан тутаргын эцэг” хэмээгдсэн Юань Лүнпинийг дурсан санагалзсан байна.

Мөн өдөр Хятад улсын 15 мужаас ирсэн хөдөө аж ахуйн сэдэвт 30 хөтөлбөрүүд Тянь Ханий соёлын цэцэрлэгт паркт бүтэн өдрийн тоглолт хийлээ. Үүнээс гадна Хунань мужийн олон нутгийн чанарлаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг танилцуулж, түүнчлэн тариан сүрэл гар урлалын бүтээгдэхүүн, цаасан хайчилбар, сийлбэр, сүүдэр ший зэрэг Хятадын уламжлалт урлагийг харуулсан нь хүмүүст Хятад улсын өнө удаан жилийн түүхтэй газар тариалангийн соёл иргэншлийг мэдрүүлсэн байна.
