solongonews
Ном унших нь нас барах эрсдэлийг буруулж чадах уу
2016-09-13 11:24
12 жил явагдсан судалгаа танд хариулт өгч чадна.

    Номд хорхойтой хүмүүс ном унших сонирхолгүй хүмүүсээс хамгийн багадаа хоёр жилээр илүү амьдардаг гэж Америкийн Йелийн Их Сургуулийн судлаачид 12 жилийн хугацаатай ажиллуулсан судалгаагаараа энэхүү үр дүнг тогтоосон байна. Хэрвээ та долоон хоногийн гурван цаг хагас цагаа ном унших дээр зарцуулбал нас барах эрсдэл 23 хувиар буурч чаддаг. Сонин, сэтгүүл үзэх нь ч насан худгийг уртатгахад нөлөө үзүүлдэг болвоч үр ашиг нь тийм илэрхий биш гэсэн билээ.

Энэхүү судалгаанд 3635 сайн дурынхан оролцсон ба ном унших зуршлаар ном уншдаггүй баг, нэг долоо хоногт гурван цаг хагасын хугацаатай ном уншдаг баг, түүнээс илүү цаг гарган ном уншдаг гэсэн гурван баг хувааж ажиллуулав. Үүнээс гадна, судалгаанд оролцсон хүмүүс заавал 50 наснаас дээш байх хэрэгтэй гэж шаардсан юм. Ингээд 12 жилийн дараа “ном унших зуршилтай хүн огт ном уншдаггүй хүнийг бодвол 23 сараар илүү амьдарч чадна” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэсэн хэдий ч ном унших нь яагаад амь насыг уртасгаж чадах шалтгааны тухай судлаачид хараахан тайлбар өгч чадаагүй байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл